БОСС НЬ FERRARI АЖИЛТНУУД НЬ MASERATI ЖОЛООДОЖ ХЯТАДЫН ХАМГИЙН ХЭЦҮҮ ЗАМААР АЯЛЖЭЭ

Заа цочролд ороход бэлэн үү? Хятадын хэсэг нөхөд Сичуан - Төвд маршрутаар өөрсдийн Итали машинуудаар аялжээ. Хамгийн гол нь төвд рүү тэд хад, чулуу, ус шавартай замаар явсан гээд боддоо. Энэ аяллаас 5 ширхэг нь л хүнд сорилтыг давж чадсан аж.

Гайхалтай ч гэмээр юм уу гаж ч гэх юм уу энэ санааг тус улсын бизнесмэн Ни Хайшан гаргаж өөрөө улаан Ferrari F12 унасан бол түүний ажилтнууд 10 Maserati Ghibli седанаар хойноос нь дагасан байна. Ни Хайшан (29 нас) эдгээр 10 Мазератиг ажилтнууддаа бэлэглэсэн бэлэг гэхээр үнэхээр бяртай эр байж.

Түүнээс яагаад энэ хэцүү замаар ийм машинаар явахыг санаачилсан талаар асуухад: Хэрвээ би Төвд орж чадаагүй, өөрийгөө сориогүй бол, манай үйлчлүүлэгч миний бизнест итгэж, хөрөнгө оруулахгүй гэсэн байна.