БҮХ ЦАГ ҮЕИЙН ХАМГИЙН "ЦАРАЙ МУУТАЙ" 10 FERRARI
Хамгийн үзэмжгүй Ferrari-нууд хүртэл гэмээ цагаатгах ямар нэгэн давуу талтай байх юм. Харин одоо бол энэ хамаагүй ээ. Бид "царай муутууд" дээр анхаарлаа төвлөрүүлэх болно.
Үнэхээр онцгүй төрхтэй Ferrari-нууд бас байна аа. Үнэн хэрэгтээ маш олон юм гээч. Тэднийг зөвхөн 10 дотор багтаана гэдэг миний хувьд нэгэн шалгуур болж хувирсан юм.
Авто ертөнцөд Ferrari-нууд зөвхөн хүлээсэн ёсоор байна гэвэл худлаа. Ихэнх хүмүүс Ferrari-нуудыг энгийн автомашинаас хэд дахин илүү байх ёстой хэмээн үздэг. Илүү эрч хүчтэй, илүү сайжруулсан жолоодлоготой мөн бас мэдээж илүү гоёмсог. Гэвч энэ бүхэн заримдаа төдийлөн бүтдэггүй. Ferrari гүйцэтгэл, хүчин чадал дээрээ анхаарлаа илүү хандуулаад гаднах өнгө үзэмжээ орхигдуулах гээд байдаг тал бий.
Одоо би та бүхэнд Энзо-гийн цоройж буй морины эмблемийг зүүсэн хамгийн "царай муутай" автомашинуудыг толилуулъя.
10. 1980 Ferrari Mondial 8: Бертоны зохион бүтээсэн аймшигт 308 GT4 2+2 гарсны дараа Ferrari өөрийн өв залгамжлагчийг нуун далдлахын тулд Pininfarina руу эргээд очсон юм. Тэд юу хүсч байсан бэ гэвэл дундаа хөдөлгүүртэй, 4 хүний суудалтай, Ferrari-тай ядаж арай ойролцоо харагдах автомашин байлаа. Гэвч үр дүнд нь тэнцүү өнцөгт гутлын савыг санагдуулам Ferrari-гийн зарим хэсгүүдийг болхи бэхэлсэн гэмээр хоёр дугуйтай хөнгөхөн морин тэрэг гаргаж авсан юм.
9. 1967 Ferrari 330 GTC Zagato: Zagato анх Cavallino-гийн бууцнаас гаргаж авсан гутамшигт тур зуурын тайрдсыг танилцуулахад би нүдэндээ ч итгээгүй. Энэхүү автомашиныг тэр үед АНУ руу Ferrari импортолдог байсан Луижи Чинеттид зориулан зохион бүтээжээ. Тэр салдаг дээвэртэй, агаар нэвтрүүлэгчгүй хамартай ба миний амьдралдаа харж байсан хамгийн муухай урд гэрлийн суурьтай загвар байсан юм.
8. 1964 Ferrari 330 GT 2+2 1 дүгээр цуврал: Ил гарсан 4 ширхэг урд гэрэлтэй Ferrari-гийн цорын ганц цувралаар үйлдвэрлэгдсэн загвар. Мазерати юм уу гэмээр тийм царай муутай. Энэхүү овор ихтэй 4 хүний суудалтай автомашины "Цуврал 2" загвар нь 2 ширхэг урд гэрэлтэй болж хувирсан ч гаднах байдал нь үнэхээр гологдсоор...
7. 1973 Ferrari 308 GT4 2+2: Хамгийн анхны V8 хөдөлгүүртэй Ferrari нь энэхүү 4 хүний суудалтай дундаа мотортой загвар сүйрэл байлаа. Pininfarina-д загвар зохион бүтээхээ даатгахын оронд Ferrari энэхүү машины тусламжид Bertone-г дуудсан юм. Урьд нь Lamborghini-гийн тансаг Miura болон Countach загварыг зурж байсан Bertone-ын Марселло Гандинигийн бүтээл гоц болсон. Ялгарах юмгүй ялтсан төмөр нь машины эв дүйгүй пропорцыг зөвхөн өндөрсгөж өгсөн юм.
6. 1992 Ferrari 456: Энэ бол хамгийн уйтгартай загвар хийцтэй Ferrari. Энэхүү V12 хөдөлгүүртэй 4 хүний суудалтай автомашины бөгсөн хэсэгт хэт их Jensen Interceptor, хамар хэсэгт хэт их Porsche 924-ын загвар шингэсэн байдаг. Мөн хажуу хэсгээрээ дэндүү бандгар. Энэхүү Ferrari Avis-ын онгоцны буудлын автомашин түрээсийн хэсэгт байрлах ёстой юм шиг л харагдана.
5. 2012 Ferrari FF: Ferrari-гийн микроавтобус зохион бүтээх тийм ч муу санаа биш л дээ. Гэвч энэхүү загвараар өөрийнхөө одоо байгаа улэмж хэмжээг улам тодосгож, нөгөө л нэг улиг болсон зүйлүүдээрээ зэвсэглэснээс цаашгүй. Урд гэрлүүд крылог тийм лав давах хэрэг байсан гэж үү? Крылоны агааржуулах нүх тийм их хэтрүүлэгтэй хийгдэх шаардлагатай байсан юм уу?
4. 2009 Ferrari California: Агуу Ferrari-нууд өөрийн гоо үзэсгэлэнтэй байдлаа товойлгохын тулд жинхэнэ, бодит байдалдаа илүү найддаг.
Түүний загварын хэсэг болгон нь автомашины ажиллагаанд ямар нэгэн байдлаар дэмжлэг үзүүлдэг байна. Харин V8 хөдөлгүүртэй, урдаа мотортой California нь болхи капотнаасаа авахуулаад парвагар бөгс хүртлээ загварын хэт маягтай шийдлүүдийн үймээн самуун болж хувирсан юм. Яг энэ зүйл л Pontiac-г үгүй хийсэн юм шүү дээ.
3. 1971 Ferrari 365 GTC/4: 4 суудалтай GTC/4 нь бидний хайрт Daytona-тай механикийн хувьд яг адил. Гэвч энэ машины загвар зохион бүтээлт нь индүүдсэн юм шиг крылотой C3 Corvette-г санагдуулна. Бас болоогүй өөрийн шархан дээрээ нэмэрлэж байгаа мэт урд нүүрээрээ нэлэнхүүд нь татсан хийлдэг хөвөгч цагираг нь машиныг Opel-той төстэй харагдуулж байна.
2. 2006 Ferrari 575 Zagato GTZ: 575 M-ын явах эд анги болон ажиллагааны араан дээр үндэслэн зохион бүтээсэн 2 суудалтай GT-г аль ч өнцгөөс харсан нэг л гаж.
Японы автомашин цуглуулагч Ёошиюуки Хаяшид зориулан бүтээгдсэн энэхүү автомашины хөнгөн цагаанаар хийгдсэн их бие нь өөрөө өөртэйгөө дайтах мэт. Хөвүүр хэлбэрийн урд крыло нь шулуун дээвэртэй огтхон ч зохицохгүй байна. Арын крылог нь халдвартай хатиг шиг бөлцийж, давхар дээвэртэй уулзалдах нь марзан. Харин бөгсөн хэсгийг нь '56 Corvette-оос хулгайлсан юм шиг л харагдаж байна.
1. 1995 Ferrari F50: Pininfarina түүнийг карбон файбер бүтэцтэйгээр зохион бүтээсэн гэх ч яг үнэндээ Fiberfab компани ч байсан байж болох юм. Түүний бөртгөр хамар, хавтгай сонирхолгүй дунд хэсэг болон инээдтэй арын далавч нь F50-г хямдхан, чанаргүй харагдуулж байна.
Тэр үнэхээр хачин үзэмжгүй автомашин болсон учир түүнийг 513 морины хүчин чадалтай, 4.7 литрийн багтаамжтай, V12 хөдөлгүүртэй гэдгийг мартахад тун амархан. F50-г анх танилцуулах үед түүний суурь үнэ $477,500 байсан ба 1 сарын ердөө $5,500-оор түрээслэгдэж байжээ. Хамгийн гайхалтай нь 349 хүн энэ наймаанд гарын үсгээ зурсан аж.
Эх сурвалж: www.cardoctor.mn