ЖОЛОО БАРИХАД ТӨВӨГТЭЙ 10 ХОТ
Бид өөрсдийнхөө амьдарч байгаа хотыг дэлхийд хамгийн муу хот гэж боддог билээ, гэхдээ доорх мэдээлэлд бидний хотын тухай огт дурдаагүй байгаа нь маш сонирхол татлаа. Машин барихад тохиромжгүй топ 10 хотын жагсаалтыг CNNGо сайтаас гаргасан байна.
Энэхүү мэдээллийг гарган авахын тулд Дэлхийн банкны статистик мөн бусад интернет эх сурвалж зэргийг ашиглажээ.
10. Монако
Хамгийн эхэнд буюу жагсаалтын 10-т Монако багтаж байна. Баруун Европт орших уг хотын хүн ам 36,000 ширхэг бөгөөд нэг хүнд нийт газар нутгийн 0.76 м2 талбай ногддог байна.
Монако бол дэлхийн хамгийн жижигхэн хоёр дахь улс бөгөөд дэлхий дээрх хамгийн нягт төлөвшилтэй улс билээ. Энэхүү 2 үзүүлэлт нь топ 10 жагсаалтад орж ирэхэд түлхүү нөлөөлсөн бөгөөд Дэлхийн Банкны статистик үзүүлэлтээр Монако нь Холбооны улсын нэг хотоос илүү машинтай гэсэн байна.
9. Торонто, Канад
Канад улс тийм ч азтай байсангүй. Жагсаалтын 9-р байранд Торонто хотоор нэр дэвшсэн байна. Торонто бол Канадын хамгийн том хот бөгөөд 2.6 сая гаруй оршин суугчтай.
Торонто нь Хойд Америкийн 5 дахь том хүн ам төвлөрсөн хот бөгөөд өнгөрсөн жилийн судалгаагаар Канад улсын амьдралын өртөг үнэтэй хотоор шалгараад байгаа юм байна. Оршин суугчдын 70% нь өдөр тутмын амьдралдаа автомашин хэрэглэдэг нь тэднийг ийнхүү 9-р байранд орох гол хүчин зүйл болоод байгаа гэж мэдээлсэн юм.
8. Москва, ОХУ
Москва хотын оршин суугчдыг өрөвдмөөр ч юм шиг. ОХУ нэгэн рекордыг тогтоогоод байгаа бөгөөд тэдний замын бөглөрөл ойролцоогоор 3-аас илүү цаг үргэлжилдэг гэсэн байна. Гэрээс ажил хүртэл замын хөдөлгөөнөөс болж их саад болж байгаа нь тэдний толгойны өвчин болоод байна.
7. Сао Паоло, Бразил
Бразил улсын Сао Паоло хот бол дэлхийн бөмбөрцгийн өмнө зүгт орших хамгийн том хот. Тиймээс ч энэ жагсаалтад багтах нь зүйн хэрэг болжээ. Хотод 20 сая оршин суугч байх бөгөөд АНУ-аас ч илүү шигүү хотдоо суурьшдаг гэсэн үг юм. Бразил бол дэлхийн зиндааны уралдааны жолооч нар төвлөрсөн улс ба гэрлэн дохиог тэр бүр хайхардаггүй дутагдалтай талтай гэнэ.
6. Лагос, Нигерь
Дэлхийн Банк $150 сая ам.долларыг шинэ зам барь хэмээн Лагост өгч байсан байдаг. Тэгсэн юу болов? Бөглөрөл ачаалал дээд цэгтээ хүрсэн байдаг байна. Учир нь хэт олон машинтай дээрээс нь муу замтай, маш удаан явдаг нь хотод асуудал үүсгэжээ.
5. Ёханнесбург, Өмнөд Африк
Ёханнесбург хот яагаад 5-р байранд шалгарав? Жолооч нар өдөрт 2-3 удаа гэртээ харьдаг дээрээс нь замын зохицуулалт маш муу зэргээс болж бөглөрдөг байна. Удирдлагуудын зүгээс жолооч нарыг тайван хүлээцтэй хандахыг хүсдэг ч бодит байдал дээр огт хэрэгждэггүй байна.
4. Мехико хот, Мексик
Сүүлийн 40 жилд Мексикийн хотуудын хүн амын суурьшилт 4 дахин нэмэгдсэн байна. Мэдээжийн хэрэг зам нь ачааллаа даахгүй. Энэ байдал Мехико хотод бүр ч илүү мэдрэгддэг бөгөөд IBM-ийн мэдээлснээр жолооч нар маш уур уцаартай, стресстэй замын хөдөлгөөнд оролцдог гэжээ. Гэхдээ метро сүлжээтэй тул оршин суугчид болоод жуулчдад тийм ч хүндрэл гараад байдаггүй ажээ.
3. Манила, Филиппин
Манила хот жолооч нарт ээлгүй хотын нэгээр шалгарлаа. Иргэдийн замын хөдөлгөөнд оролцох соёл үгүй бөгөөд улмаар агаараас болж хууч өвчинтэй болох, хогонд автах гэх мэтийн үзэгдэл хэрээс хэтэрсэн гэнэ. 2001 онд, Манилад Дэлхийн банкны зүгээс $60 сая ам.долларыг хотын замын нэвтрүүлэлтийг сайжруулахаар өгсөн байдаг байна.
2. Шинэ Дели, Энэтхэг
Энэтхэгийн Шинэ Дели хот дан ганц замын хөдөлгөөнөөр ч биш улсдаа замын ослоос болж амь үрэгдсэн хүмүүсийн тоогоор тэргүүлдэг хот байна. Шинэ Дели нь ажлын оргил цагийн үедээ тийм ч стрестэй бас аюултай биш, гэхдээ тэнд замын хөдөлгөөний дүрэм мөрддөггүйгээс байнгын осол гарч байдаг тул очих үедээ анхааралтай байх хэрэгтэй.
1. Бээжин, БНХАУ
Тэргүүн байрт ямар ч эргэлзээгүйгээр БНХАУ-ын нийслэл Бээжин хот орж байна. 2011 онд Commuter Pain индексээр хамгийн их түгжирдэг хотоор шалгарсан бөгөөд энэ удаад мөн л жолооч нарт хамгийн тохиромжгүй хотоор шалгараад байна.
Хэдийгээр олон төрлийн замын хууль баталсан ч тэр дундаа УБ хотын замын хөдөлгөөнд тэгш, сондгой дугаараар автомашиныг хотын төвийн бүсийн хөдөлгөөнд оролцуулах санаачлагийг амьдралд хэрэгжүүлсэн ч огт хэрэгжээгүй, бүтээгүй билээ. Хурдацтай хөгжиж буй хотын хөгжилд замын хөдөлгөөний болхи байдал нь иргэдийг маш ихээр бухимдуулж байна.
Улаанбаатар, Монгол улс
Хүн амын тал хувь нь буюу 1 сая 200 мянган хүн оршин суудаг. Нэг хүнд ногдох газар нутгийн хэмжээ нь 300 хүн/км2 боловч нийслэлдээ нийт хүн амын тал нь төвлөрсөн, авто замын зохион байгуулалт байхгүй, хот төлөвлөлт байхгүй, иргэдийн ухамсрын төвшин муугаас болж үргэлж бөглөрч байдаг.
Хэдийгээр нийслэлийн авто замыг сайжруулахаар мөнгө хангалттай төсөвлөдөг ч замын чанар, удаан хугацаанд ашиглалтад оруулдаг гэх мэтийн сул талуудтай.
Ашиглалтад орсон замууд нь жил хүрэхгүй хугацаанд урсаад, хагараад, бөглөрөөд, шороотой хутгалдаад алга болдог дэлхийн хаана ч байхгүй онцлог технологи, инженерчлэлээр бүтдэг байна. Улаанбаатар хотын зам нь нэг ёсондоо офф-роад аялал хийхэд маш тохиромжтой зам болж хувирсан бөгөөд үүний хажууд шороон болон хот хоорондын замууд ихэнх жолооч нарт толь шиг санагддах болжээ.
Эх сурвалж: www.cardoctor.mn