PININFARINA DESIGN-ИЙН ГАРГАСАН ТОП 10 ЗАГВАР

Pininfarina бол дэлхийд алдартай дизайны фирм юм, тэгвэл 2012 оны 7 сарын 3-нд Pininfarina Design компанийн залгамжлагч Sergio Pininfarina нь 85 насандаа Итали дахь гэртээ нас нөгчсөн байна.

Pininfarina-ийн аав анх 1930 онд дизайны фирмийг үндэслэж үүнээс 4 жилийн дараа тэрээр төрсөн ажээ. Улмаар Турин хотын Политехникийн Их Сургуулийг механик инженер мэргэжлээр төгссөсний дараагаар 1961 онд ерөнхий захирал болжээ харин 1966 онд түүний аав нас барсан байна.

1947 онд зохиосон Cisalfa coupe загвар нь Pininfarina-ийн аавын хамгийн алдартай загвар бөгөөд өнөөдөр уг загвар Нью-Йорк хотын Museum of Modern Art музейд хадгалагдаж байгаа юм байна. Феррари компани түүний аавтай нягт холбоотой байсан бөгөөд тийм ч учир Pininfarina-ийн заавар зөвлөгөөний дор загваруудаа гаргаж байсан байна. Жишээлбэл 1984 оны Феррари Testarossa болон 2002 оны Феррари Enzo мөн 2004 Феррари Scaglietti загваруудад Пининфарина нь дизайны туслалцааг үзүүлж байсан байна.

Италийн дизайны фирм дан ганц Италийн авто үйлдвэрлэгч нартай хамтраагүй бөгөөд 1963 оны Chevrolet Corvette Rondine, 1986 Cadillac Allante, 1995 Bentley Azure, 1996 Peugeot 406 Coupe-ийн загварыг гаргаж өгч байсан байна.

Пининфарина нь 2006 онд албан тушаалаасаа огцорч хүндэт захирлын суудалд суусан бөгөөд үүнээс төд удалгүй компани эдийн засгийн хямралд өртсөн юм. Пининфарина-ийн гэр бүл компанийн 77%-ийн хувьцааг эзэмшдэг бөгөөд сүүлийн хэдэн жилд хувьцаагаа алдаж болзошгүй байдалд хүрээд байгаа билээ.

Хамгийн сүүлд тэд 2012 оны Женев Авто Шоуны үеэр Cambiano concept загварыг танилцуулсан бөгөөд цуу яриагаар уг загварыг үйлдвэрлэгдэх магадлалтай хэмээж байгаа билээ. Харин 5-дугаар сард Пининфарина хийсэн мэдээлэлдээ энэ жилийн ашиг орлого 2004 оны эхэн үетэй ижил маш сайн байгаа гэдгийг мэдээлсэн байна.

Ингээд та бүхэнд бидний зүгээс түүний дурсгалыг хүндэтгэн хуучнаас шинэ үе хүртэлх топ 10 дизайнтай загварыг нь үзүүлье.

1933 Alfa Romeo 8C 2300

Пининфарина-ийн эцэг автомашины кузов үйлдвэрлэх зорилготой компанийг нээж байсан бөгөөд улмаар 1933 оны Альфа Ромео 8С 2300 загварыг гаргахад ихээхэн тус нэмэр болсон байна. Өнөөдөр уг загвар 8С нэртэйгээр Альфа Ромео брэндийн спорт автомашины загвар болоод байгаа билээ, мэдээжийн хэрэг загвар нь маш өөр болсон.

1952 Nash Healy

1952 онд Healy дизайны хэв маягийг өөрчлөх даалгаврыг Пининфаринад хүлээлгэн өгсөн бөгөөд спорт төрхтэй 2 суудалтай загварыг гаргах чиг өгсөн байна. Ингээд Пининфарина энэ дагуу ажиллаж их гэрэл, грилл мөн хойд крыло зэргийг өөрчилснөөр шинэ загвар гарч иржээ.

1960 Ferrari 250 GTE

Алдарт Ферраригийн анхны олонд хүрсэн загвар. 1960 оны GTE-ийг Пининфарина загварыг нь гаргажээ.

1963 Chevrolet Corvette Rondine

Ер бусын алхам Шэвитэй хамтран хийснээр 1963 оны Corvette Rondine бий болжээ. Түүний концепт загварыг Парис Авто Шоунд танилцуулж байсан бөгөөд үйлдвэрлэлд хэзээ ч нэвтрээгүй юм. Гэхдээ Пининфарина болон Шэви нарын ер бусын хамтын ажиллагааны түүх болон үлдсэн гэдгээрээ түүхэн баримт болжээ.

1966 Alfa Romeo Spider

Өөр нэгэн сэтгэл татам ретро загвартай автомашин бол яах аргагүй Альфа Ромео Спайдер загвар билээ. Түүнийг анх 1961 оны Турин Мотор Шоунд танилцуулж байсан бөгөөд эдийн засгийн асуудлаас болж 1966 онд л үйлдвэрлэсэн юм байна. Улмаар эхний 3 үеийн дизайны асуудлыг Пининфарина хариуцах үүргийг авсан ажээ.

1973 Ferrari Berlinetta Boxer

Ферраригийн Берлинетта Боксер загвар бол 2 зүйлийн улмаас нэрд гарсан. Нэгт, компанийн хувьд эхний хөдөлгүүрийг дунд байрлуулах алхам хийсэн, Хоёрт, 80-90 оны үед алдартай байсан Пининфарина-ийн загварчилсан Testarossa хэлбэрийг үүнээс санаа авсан.

1975 Rolls-Royce Camargue

Уг жагсаалтыг гаргахад бидний хувьд бага зэрэг санал сөргөөцөлдөх зүйл байлаа. Ямартай ч жагсаалтад Роллс-Ройс Camargue (Cam-a-rag) загвар багтсан байна.

Хэдийгээр Итали дизайнерүүдийн гаргасан хамгийн чамин хийцтэй цор ганц загвар болж чадаагүй, мөн тийм ч муу загвартай биш байсан бөгөөд тэр үедээ дэлхийн хамгийн өндөр үнэтэй загвараар шалгараад байсан юм.

2008 Maserati GranTurismo

Өмнөх сонголтууд магадгүй таны сэтгэлд тийм ч хүрээгүй байж болох юм, зарим нь шинэ үеийн машинуудын загварыг оруулаасай ч гэж бодож байж болох юм.

Тэгвэл Мазерати ГранТуризмо загвар жагсаалтад орж ирлээ. Түүнд гоёмсог болоод хүч чадалтай харагдуулах хийцийг хийж өгсөн бөгөөд хүнхэр гялтганасан загвартай грилл нь Пининфаринагийн өнөөгийн чиг хандлагыг гаргаж өгснөөр онцлог болсон.

Ferrari Enzo

Ферраригийн мөрөөдөж байсан хүч, эксотик харагдац, дээд зэрэглэлийн гэх мэтийн бүхий л зүйлсийг нэг дор шингээснээр онцлог болсон. Авто үйлдвэрлэгчээс гаргасан автомашин болгон дуу алдмаар сайхан болж чаддаггүй, гэхдээ үүний тухайд бол ямар ч асуудалгүй төгс бүтээл болсон.

Ferrari F12 Berlinetta

Хамгийн сүүлд Пининфаринагийн дизайнерүүд Феррарид зориулан бүтээсэн гайхам загвар бол F12 Berlinetta загвар билээ. Түүнийг энэ жилийн эхээр Женевийн шоунд танилцуулсан бөгөөд загвар & хүч чадал хосолсон автомашин болсон юм. F12 Berlinetta-ийн биеийн инч болгоныг өндөр хүчин чадалтай харагдахуйц хүчирхэг дизайнтай бүтээж өгснөөр онцгой болсон.