$100,000+ ҮНЭТЭЙ БИДНИЙ МӨРӨӨДЛИЙН МАШИНУУД
$100,000 ам.доллараас дээш үнэтэй бидний мөрөөдлийн автомашинууд тоо томшгүй билээ. Зарим хэрэглэгчид ийм хэмжээний мөнгөтэй бол люкс эсвэл спорт автомашиныг сонгох байх, харин зарим нь үнэхээр классик загваруудыг сонгох нь гарцаагүй юм.
Бид өөрсдийн ойр дотны хүмүүсээс энэ талаарх асуултыг асууж тодорхой хэмжээний нийтлэлийг бэлтгэсэн бөгөөд хэрвээ танд шинэ санаа байгаа бол сэтгэгдэл дээр бичиж үлдээгээрэй.
2013 Феррари F12 Berlinetta
Феррари-ийн гаргасан урдаа 12 цилиндр бүхий хүчирхэг хөдөлгүүртэй Pininfarina дизайны студын гаргасан секси кузовтой загвар бол яах аргагүй Берлинетта юм.
Тэрээр 250 GTO, 250 SWB, 250 California, Daytona болон 550 Maranello загваруудтай ерөнхийдөө төстэй болсон. Миний нүдээр 599 загвар модерн GTO-загвараас улам л холдоод байх шиг санагдаад байгаа юм. Улмаар тэдний гаргасан California загвар мөн л түүний заасан замаар явсан бөгөөд Феррари-ийн муухан загваруудын тоог нэгээр нэмсэн гэж бодож байна.
Харин энэ бүх сөрөг бодлыг F12 Berlinetta эвдсэн бөгөөд надад ирээдүйг өөр өнцгөөс харах боломжийг олгосон юм. 730 м.хүчтэй 6.3 литрийн V12 хөдөлгүүр бол Феррари-ийн хийж байсан хамгийн хүчирхэг хөдөлгүүр бөгөөд Женев авто шоун дээр олон ч сонирхогчдын шүлсийг асгаруулсан загвар болж чадсан юм.
2013 Ниссан GT-R
Би бол Ниссан GT-R-ийн фэн, учир нь эргэлт бүрт түүний гайхамшигт дэлхийтэй харьцах чадварыг би бахаддаг. Би үнэхээр тоглоогүй шүү, та туршиж үзэж байж л миний үгэнд итгэх болно.
2013 Субару BRZ
Суперкарын бүхий л чанар түүнд шингэсэн. Жолоодлого, удирдлага, давхилт зэрэг нь Мазда-ийн Миата загвар хийж чадаагүй зүйлсийг боломж болгон бидэнд мэдрүүлсэн нь гол онцлог нь юм. Тоёота-ийн D4S буюу түлшний шууд цацалтын системийг Субару-ийн хавтгай 4 цилиндртэй хөдөлгүүртэй хослуулсан нь үнэхээр онцгой бүтээл болж чадсан. Улмаар хүндийн төв дор байрласан зэрэг нь түүн рүү сэтгэл алдрах нэгээхэн үндэслэл болсон юм.
Харин үлдэж байгаа $75,000 ам.доллараар та өөр автомашин эсвэл ирээдүйдээ хөрөнгө оруулсан ч болно гэж бодож байна. Энэ үнэхээр давгүй наймаа биш гэж үү?
2013 Форд Focus ST
Энэ бол зүгээр ч нэг энгийн автомашин биш. Хэрвээ надад $100,000 ам.доллар байвал $24,495 ам.доллараар нь 2013 оны Focus ST загварыг худалдан авах болно. Тэрээр бүхий л орны бүхий л замд явах чадвартай тул худалдан авсан байхад алзахгүй гэдэгт итгэлтэй байна.
Хэмнэлттэй, хямдхан уг загвараас энэ хэмжээний мөнгөөр 4 ширхгийг авах боломжтой тул өөрийн байнга очдог газрууддаа аваад тавьсан байхад хэзээ ч таны төлөө зүтгэхэд бэлэн байх болно. Үнэхээр ашигтай биш гэж үү?
2012 Мерседес-Бенз SLS AMG Roadster
Roadster загварын гол давуу тал нь хөдөлгүүрийн хүчирхэг нүргэлсэн дууг чихнээ шууд сонсох явдал юм. Зарим хүмүүс цахлайн далавчит (gullwing) хаалгатай купе хувилбарыг илүүд үзэх нь бий. Gullwing хаалгатайгаас бусад хувилбаруудыг нь нүд үзүүрлэх хүмүүс ч бий. Дээрх бүгд харин үнэнтэй огтхон ч нийцэхгүй.
Өндөр хааз өгсөн үед хөдөлгүүрийн дуу роадстерт хичнээн сайхан сонсогддог гэж бодож байна, дан дуу ч биш тэр бол маш хурдан. 100 км/ц хурдыг ердөө л 4 секундын дотор авдаг гээд бод л доо. Тиймээс ч энэ миний дуртай загваруудын нэг яахын аргагүй мөн юм.
2010 Порше 911 GT3
Хурдлах бол амархан. $100,000-аас дээш үнэтэй автомашинууд бүгд л хурдан төмөр хүлэгнүүд байдаг билээ. Хурдлах тусам бид илүү амьд мэдрэмжийг хүсдэг.
Зарим автомашинууд энэ мэдрэмжийг өгч чадна, харин зарим нь огт үгүй. Порше 911 GT3 загварын хувьд бол орчин үеийн олон технологуудыг шингээсэн хэдий ч хэзээ ч хуурамч мэдрэмжийг жолоочид мэдрүүлдэггүй нь түүний гол онцлог юм. GT3 загвар бол үнэхээр чанартай бүтээл болсон гэж бодож байна.
2012 Rolls-Royce Ghost
Тансаг, тайван байдлын илэрхийлэмж. Гэхдээ түүнийг бид жолоодох шаардлага байхгүй. Би зөвхөн хойд суудалд тухлах орчныг тааламжтай нь аргагүй харах л үүрэгтэй.
2012 Tesla Model S
Миний мөрөөдлийн машин бол 2012 оны Тесла Model S буюу өндөр хүчин чадалтай хувилбар нь юм. Би хэзээд байгальд ээлтэй технологид хайртай байсаар ирсэн.
Үндсэн суурь үнэ нь $103,050 ам.доллараас эхэлдэг бөгөөд холбооны улсын татварын хөнгөлөлтийн тусаар $7,500 ам.долларыг буцаан авах боломжтой нь маш сайн хэрэг юм. Model S загвар нэг цэнэглэлтээр 482 км замыг туулах чадвартай бөгөөд 100 км/ц хурдыг ердөө л 4.4 секундэд авдаг байна.
Мэдээж зарим нэгэн нэмэлт багцыг автомашиндаа авч болох бөгөөд үүнд $950 ам.долларын үнэтэй Studio Sound багц, $3,750 ам.долларын үнэтэй Технологийн багц зэрэг зүйлс орно.
2012 Aston Martin DBS
Би DBS-ийг авахыг маш ихээр хүсдэг. Учир нь түүнийг V12 хөдөлгүүрийн дуу таны зүрхэнд найрал хөгжим эгшиглүүлдэгт оршиж байгаа юм. Би түүнийг унасан үедээ жинхэнэ эрх чөлөөг мэдэрнэ гэдэгтээ маш ихээр итгэдэг. Дээрээс нь Жэйм Бонд болцон ч юм шиг...
2006 Порше Carrera GT
- Яагаад Порше Carrera GT миний сонголтод орох болов? Учир нь түүнийг жолоодоход бусад автомат механик хурдны хайрцагтай шинэ суперкаруудаас илүү ур чадвар шаарддагт байгаа юм.
- Үс арзайтал угзрах түүний чадлыг бишрээд ханашгүй нь...
- Уралдааны зам дээр GT жолоодох үед үхлийн ирмэг дээр би байгаа мэт надад төсөөлөгддөг.
2012 Fisker Karma седан
Гарсан цагаасаа хойш л Фискер Карма нүд булаам загваруудын нэг яах аргагүй болсон юм. Ганц харагдацаар зогсохгүй түүний 402 м.хүчтэй цахилгаан хүч нь үнэхээр гайхалтай. Түүнийг нэг үгээр хэлбэл Эко Үзэсгэлэнтэй загвар болсон гэж бодож байна. Үнийн хувьд $109,850 ам.доллар байх бөгөөд түүнийг унасан байхад бусдаас тод ялгардаг.
2012 Ford Mustang Boss 302
Надад $100.000 ам.долларыг өгвөл өөрийн мөрөөдлийн 2012 оны Форд Мустанг Boss 302 загварыг авахад зарцуулна. Түүний янданг хойно биш хажууд байрлуулсан тулд 5.0 литрийн хөдөлгүүрийн дууг цонхныхоо доороос мэдрэх боломжтой болсон.
Зарим талаараа bumblebee шиг харагддаг, гэхдээ дуу нь хэзээ ч давтагдашгүй... Энгийн загварыг нь $40.000 ам.доллараар олж болох хэдий ч дугуй шатаах хэмжээнд хүргэхийн тулд танаас $60,000 ам.доллар шаардагдана гэдэгт итгээрэй.
1985 Ferrari 288 GTO
Уг машиныг гарах үед би хүүхэд байжээ, гэхдээ Феррари 288 GTO миний мөрөөдөл болон үлдсэн юм.
Хос турбо бүхий V8 хөдөлгүүрээр тоноглогдсон бөгөөд түүнийг F40 загвараас бид харах боломжтой юм. Тэрээр Group B-ийн уралдаанд уралдах зөвшөөрөлтэй байсан бөгөөд тэр үедээ Порше 959-тэй өрсөлдөж байв. Тэр бол дэгжин бас секси, мэдээжийн хэрэг хүчирхэг загвар юм.
Улмаар анхны 300 км/ц хурдлах чадвартай замын хөдөлгөөнд оролцох боломжтой автомашин болсон бөгөөд харин яг үнэндээ 321 км/ц хурдлах чадвартай байсан юм.
Мерседес-Бенз G55 AMG
Заавал 2012 оных гэхгүй ч энэ мөнгөөр Порше-ийн автомашин худалдан авснаас Бенз, тэр дундаа G55 AMG авсан нь хамаагүй дээр сонголт гэж бодож байна. G-Wagon уг нь хэзээ ч AMG д зориулан бүтээгдэхүүний үйлдвэрлэдэггүй байсан юм. Гэвч цаг үе ондоо болж туулах ёстой даваануудын нэг болсноор хүчирхэг загвар ч төрөн гарах болж.
Зарим хүмүүс 70-аад оны цэргийн техникийг одоог хүртэл унах дуртай байсаар л, харин түүнийг 5.5 литрийн суперчаржед V8 хөдөлгүүртэй хослуулснаар жинхэнэ мангас төрөн бий болсон гэж байгаа. Энэ жилээс G63 AMG хэмээх бүр ч хүчирхэг хос турбо бүхий V8 хөдөлгүүртэй загвар гарч байгаа. Гэхдээ би суперчаржед 8-ийг илүүд үзэж байна. Учир нь түүний дуу үнэхээр күүл...
Түүнийг зарим нэгэн газрын зогсоолд байрлуулахад хэт өндөр, том зэргээс болж төвөг учрах нь элбэг. Улмаар шатахуун зарцуулалтын хувьд маш их, гэхдээ л түүнийг унаад явж байхад пуужин хөлөглөсөн мэт төгс байдлыг мэдэрдэгт гол зүйл оршиж байна.
Icon FJ40
Хэрвээ надад $100,000 ам.долларыг автомашинд зориул гээд өгөх юм бол миний толгойд хамгийн түрүүнд Феррари, Порше, эсвэл классик Ягуар E-Type XKE купе автомашинууд биш миний сэтгэлийн угт байдаг Icon FJ40 загвар хамгийн түрүүнд бодогдож байна.
Icon брэнд классик Тоёота FJ40 загварыг орчин үеийн механиктай хослуулснаар гайхалтай бүтээлийг бий болгосон. Тэрээр 5.7 литрийн 420 м.х болон 620 Нм эргүүлэх хүчтэй хүчирхэг хөдөлгүүр болон 12 инчийн явалттай амортизатортай мөн араан дамжуулга нь 87:1.
Энэхүү бүрэн шинэчилсэн автомашин тийм ч олон хүмүүсийн жагсаалтын эхэнд нь байхгүй гэдэгт итгэлтэй байна, харин миний хувьд үргэлж номер нэгт тавигдах болно. Дээрээс нь миний мөрөөдлийн төмөр хүлэг.
2013 Chevrolet Corvette ZR1
$100,000 орчим ам.долларт автомашин худалдан авах боломж гарвал 638 м.х болон 817 Нм эргүүлэх хүчтэй Шэвигийн Corvette ZR1 загварыг сонгоно.
Төгс зохицох 6 шатлалт МТ хурдны хайрцаг, хойд дугуйн хөтөлгөө, Трэйкшн менежмент систем, карбон керамик тормоз, гайхалтай жолоодлого зэрэг түүнд өндөр чадварууд бий. Дээрээс нь 6.2 литрийн суперчаржед V8 хөдөлгүүрийн дуу хааз ихэсгэх тусам дэлхийг сэрээх шиг болдог. Би энэ машиныг худалдан авбал маш урт удаан хугацаанд жаргалтай байх болно.
2012 Aston Martin V8 Vantage
Надад энэ хэмжээний мөнгөнд тохирсон 2 төрлийн сонголт бий. Түүнд GT-R болон Астон Мартин V8 Vantage загварууд багтаж байна.
Гэхдээ над шиг дизайныг чухалчилдаг хүнд Vantage илүү ойр дотно санагддаг юм. Класик, догшин, гялтганасан, мөн секси байдал нь бусдыг нүд унагахад хүргэдэг. Хүч нь тийм ч их биш, мөн жолоодлого нь тийм ч муу биш, яг л бүх зүйлсийг голлосон бүтээл болсон.
2011 Porsche 911 GT3
GT3 бол бүхий л Порше 911-ийн сор нь байсаар ирсэн. Энэ бол Порше-ийн бүхий л ололтыг өөртөө шингээсэн загвар юм. Би тест трак дээр түүний жолооны ард анх удаагаа суусны дараагаар бусдаас арай илүү байгаагаа мэдэрдэг. Надад үргэлж бусдаас ялгаатай байгаа нь мэдрэгддэг тул би түүнд дуртай.
2012 Ауди R8
$100.000 ам.доллар надад байвал Ауди R8-ийг өөрийн болгоно. Би түүгээр Лос Анжелес хотоос Сиетл ороод буцаж явж байсан ба дан ганц хүч чадлаас гадна люкс, хээнцэр, хөгжилтэй байдлыг надад мэдрүүлсэн юм.
2012 Tesla Model S
Яагаад 100 км-т 2.6 литр шатахуун хэрэглэдэг мөртлөө 100 км/ц хурдыг 4.4 секундэд авч болдог люкс седан загварыг худалдан авч болохгүй гэж?
Мөн дээрээс нь спорт жолоодлоготой, 5 зорчигч суух боломжтой, дээд зэргийн аюулгүй машин байвал та сэтгэл татагдахгүй гэж үү? Зарим хүмүүс үүнийг биелэшгүй зүйл гэж бодож магадгүй, тэгвэл 2012 Тесла Модел S цахилгаан автомашины хувьслыг хийсэн юм.
2012 Aston Martin DB9 Volante
Би үзэсгэлэнтэй дур булаам автомашинд дуртай. Мөн хурдан, сүртэй дуутай бол бүр ч сайхан. Энэ бүх шаардлагыг Астон Мартин DB9 Volante хангасан гэж бодож байна.
Би уг машиныг барих үнэхээр дуртай, 470 м.хүчтэй V12 хөдөлгүүрийг механик хурдны хайрцгаар удирдана гэдэг ямар их таашаал гээч, энэ Астонг хүн болгон л хүсдэг байх. Хэрвээ би DB9-ийг авах юм бол өөрт хуримтлагдсан бүхий л муу муухай зүйлсээ мартах болно.
2011 Порше 911 Carrera GTS
Суурь үнэ нь: $103,100 ам.доллар. Ямар сонголт байна? Уйтгартай байна уу? Магадгүй л юм. Гэхдээ энэ хэмжээний мөнгийг автомашинд зориул гэвэл би шуудхан л турбо хөдөлгүүртэй бус Carrera GTS загварыг сонгоно.
Астон Мартин бол дур булаам, харин Феррари бол гайхалтай, Бентли бол чамин мөртлөө хурдан загварууд билээ. Харин миний хувьд бусад хүмүүсээс бага зэрэг ондоо бодолтой. Надад 911-ийн хувилбаруудаас өөр автомашин хэрэггүй гэж үздэг. Жолоодлого, явалт зэрэг нь яг л цахилгаан шиг байдаг юм.
2012 Aston Martin Virage Convertible
Түүнийг сонгох 2 шалтгаан бий. Нэгд, энэ бол "мөрөөдлийн машин".
Тиймээс, хэрвээ таны мөрөөдөл бүхээгтэй автомашин руу хөтлөгдөж байгаа бол та хэзээ ч салхи үсийг чин илбэх, нар таатай нь аргагүй таныг төөнөх мэдрэмжийг авч чадахгүй. Тиймээс энэ миний сонголтод нөлөөлсөн.
Хоёрт, хэн нэгэн таныг бусад хүмүүст үүнийг унаж байгаа гэж хэлбэл, тэдний царай шоконд орж, барьц алдана гэдэгт итгээрэй – үүнтэй хүн болгон санал нийлнэ гэж бодож байна. Би бодохдоо Астон Мартин конвертибэл үнэхээр онцгой загвар гэж бодож байна.
2012 Мерседес-Бенз E63 AMG
E63 загвар миний сэтгэл хангалуун байхад туслах автомашин.
Миний түүнд сэтгэл алдрах болсон шалтгаануудын нэг нь түүний салоны дизайныг дээд зэргийн хийсэн байдаг, түүнд бүх зүйлс байгаа дээрээс нь гадна чанартай материалаар хийсэн байдаг.
Дараагийн зүйл бол хөдөлгүүр, хос турбо бүхий 5.5 литрийн V8 хөдөлгүүрээс 550 м.х болон 800 Нм эргүүлэх хүч гарна гэдэг яах аргагүй сэтгэл татам зүйл. Тойм хойд суудал, зайтай тээш, дуулгавартай жолоодлого зэрэг нь хотын хөдөлгөөнд зориулагдсан мэт. Хэрвээ Герман инженерүүдийн бүтээсэн уг E63-г худалдан авах юм бол яах аргагүй алзахгүй сонголт болно гэдэгт итгэлтэй байна.
Харин одоо таны ээлж. Бид танд $100,000 ам.долларыг өгч чадахгүй ч гэсэн хэрвээ танд энэ хэмжээний мөнгө байвал яг ямар замыг яагаад сонгох болсноо бичээрэй.
Эх сурвалж: www.cardoctor.mn