Аюулгүй жолоодлогын үл үзэгдэх баатар: Sankei 555 брэнд ба Монголын зам
АВТОМАТ КРОПНЫ ШИНГЭНИЙ ТӨВШИНГ ШАЛГАХ №271
Хэрвээ таны автомат кроптой машины араа солигдохгүй дүлэгнэж байна уу. Механик дээр очиж үзүүлхээсээ өмнө шингэний төвшинг өөрөө нэг шалгаарай. Ингэснээр харилцан яриа илүү амар болж мэдэх юм. Кропны шингэний төвшинг шалгах шүүб хөдөлгүүрийн хажуухан доорх байрлал дээр байдаг. Шингэний үүрэг нь гидравлик механизмуудыг ажиллуулж, араа хоорондын дискнүүдийг шахаж ажиллах үүрэгтэй. Хэрэв шингэн дундарвал дискэн холбооснуудын хооронд үрэлт ихэсч, халж шатсанаас болж араа солигдолт удааширдаг.
1. Шүүб авах
Арааны байрлал P дээр эсвэл N дээр тавьж хөдөлгүүрийг асаана. N дээр тавьж байгаа бол карданаа заавал таатаарай. Одоо шүүбийг татаж гаргана (энэ үед хөдөлгүүрийг унтраахгүй)
2. Төвшинг шалгах
Шүүбийг сугалж гаргаад цэвэрхэн даавуунд өмнөх бохирдлыг нь арчаад дахин хийгээрэй. Шүүб дээр FULL болон ADD эсвэл HOT болон COLD гэсэн тэмдэглэгээ бий. Таны хөдөлгүүрийн халсан үедээ буюу усны төвшин дундаа байхад шүүбний байрлал дээрх тосны төвшин HOT бичгийн гол байвал зохилтой. Харин хөдөлгүүр халаагүй үед COLD бичгийн голд байвал зохилтой.
- Кропны шингэн нь халахаараа тэлэх, хөрөхөөрөө агших шинж чанартай гидравлик шингэн байдаг. Иймээс шингэний төвшин HOT үе дээр илүү байвал, мотор халсан үед шингэн тэлж автомат кропын ажиллагааг доголдуулдаг гэдгийг санаарай.
3. Багадсан бол
Хэрвээ өнгө нь цэвэрхэн харин шингэний төвшин багассан буюу FULL бичигтээ хүрэхгүй байгаа бол бронк ашиглан нэмэх хэрэгтэй. Гэхдээ хэт дүүргэж болохгүй гэдгийг анхаараарай!
Автомат кропны шингэн нь дотроо төрөл зүйлтэй байдаг. Эдгээр нь тус бүрийн стандарт горимтой ажиллах нөхцөл өөр өөр байдаг тул зөвхөн зориулалтын стандарт шаардлага хангасан шингэнийг нэмэх хэрэгтэй.
Хэрвээ үүнийг мэдэхгүй бол хэрэглэгчийн гарын авлага болон механикаас эсвэл шүүбэн дээрх тэмдэглэгээнээс харах боломжтой.
Автомат кроп нь хааз өгч хурдлах тусам кропны тос нь гидравлик даралтын хүчээр дискэн холбоосуудыг хооронд нь шахаж тухайн араанд гүйцэт ачаалагдах боломжоор хангаж байдаг. Шавар, цасанд суусан тохиолдолд хүчээр хэт хаазлах нь автомат кропны дискэн холбоосуудыг хэт халааж хоорондоо барьцалдан шатаж, кроп эвдрэх нөхцөл бүрдүүлдэг гэдгийг анхаараарай.
Шүүб байхгүй бол кропны шингэнийг хэрхэн шалгах вэ?
Сүүлийн үеийн ихэнх машинууд (Форд, Тоёота импортын ихэнх машинууд) кропны шүүб гэх зүйлгүй болсон. Энэ нь мэдээж шинэ үе, шинэ шинэчлэлттэй холбоотой юм. Энэ төрлийн кропны шингэнийг шалгах нь бага зэрэг төвөгтэй.
Та юуны түрүүнд машиныхаа доор орох шаардлагатай. Түүний дараа кропны кастер дээр тосны төвшинг шалгадаг боолт бий (хүйсний боолтноос тусдаа) түүнийг салгаж авах бөгөөд хэмжээ нь таарсан бол гоожно, багадсан бол гоождоггүй. Энэ аргаар төвшин болон бохирдлыг нь шалгаж шаардлагатай бол солиулах, нэмэх арга хэмжээг аваарай.
Эх сурвалж: www.cardoctor.mn
