[ВИДЕО]: МОТОР ДОТОР ИНГЭЖ ДЭЛБЭРДЭГ

#KNOWLEDGE

Орчин үеийн бүх л машинууд 4 тактын хөдөлгүүртэй болсон. Гэхдээ энэ удаад гар аргаар бүтээсэн цонхтой, 1 цилиндр бүхий моторыг хийж - бодит байдал дээр юу болдог вэ гэдгийг слоу мошн камераар бичиж туршилтад оруулжээ.

Бичлэг дээр гарах зүйлсийг тайлбарлаж хэлвэл зүүн талын том зүйл нь поршень буюу бүлүүр,. Энэ нь дээш болон доош чиглэсэн хөдөлгөөнтэй байдаг. Харин баруун талын 2 клапан нь орох болон гарахын клапан. Харин дээр нь байгаа зүйл бол бидний сайн мэдэх свечэ.

За одоо ажиллагааг нь тайлбарлавал баруун дээд орохын клапангаас бензин шатах хөндийд орно, тухайн хугацааны эгшинд свечэ оч хаяна, дэлбэрэлтээр поршень хөдөлнө, гаргасан утааг гаргах клапангын туслалцаатай хөөнө. Ердөө л ийм ажиллагаатай.

Тус видео бол сонирхогчийн түвшинд, бодитоор поршенгийн ажиллагааг үзүүлсэн гэдэг утгаараа интернэтэд маш их вайрал болж байна. Хийсэн залууст давхар баярлалаа.