TOYOTA KLUGER

За тэгэхээр сүүлийн үед манайхан Toyota Kluger их унадаг болжээ. Kluger гэх энэ загвар Harrier дээр суурилсан загвар юм. Кluger гэсэн нэрээр ердөө ганц загвар бий. Яахав оноосоо болоод жаахан ялгаа л байна гэхээс сүйдтэй өөр юм байхгүй. Нэлээн урт хугацаанд үйлдвэрлэсэн юм байлээ. Kluger V нь 1998-2005 оны хооронд бол Kluger L нь 2003-2007 онд үйлдвэрлэжээ.

Харин Kluger V, Kluger L хоёр ямар ялгаа байнаа гэж хайтал нэг ийм юмаараа ялгаатай юм байлээ. Гэхдээ манайд бараг L нь байхгүй шахуу байхаа. Одооноос л орж ирж байж магадгүй юм. Ялгаа нь гадна тал ч биш салон ч биш юм байна. Ердөө хулгайн эсрэг системийг L загварт хийсэн байна. Үүнд хулгай хийхээр хаалга онгойлгоход сигнал нь дуугарч дохио өгдөг ба хөдөлгүүрт имоблейзер суурилуулснаар чиптэй түлхүүртэй болжээ.

Бусдаараа ч нээх өөр болсон юм байхгүй юм байна. Harrier нь илүү зөөлөн явдалтай бол Kluger-ийг спорт тал руугаа. Хөдөлгүүр нь ялгаа байхгүй бөгөөд 3.0 V6 ба 2.4 литрийн 4 цилиндртэй хөдөлгүүртэй юм. 2.2 литрийн хөдөлгүүр байхгүй. 4 цилиндртэй хөдөлгүүр нь бусад олон загваруудад тавигддаг шилдэг хөдөлгүүрүүдийн нэг юм. Урд хөтлөгчтэй загвар нь элбэг байдаг ба 4WD бол арай цөөн тоотой.

Kluger гэдэг үг нь германаар ″ухаантай″ гэсэн утгатай.
Kluger гэдэг үг нь германаар ″ухаантай″ гэсэн утгатай.
2004 оны дунд үеийн сайжруулалтаар урд грилл, урд хойд бампер, их гэрэл зэргийг өөрчилсөн.
2004 оны дунд үеийн сайжруулалтаар урд грилл, урд хойд бампер, их гэрэл зэргийг өөрчилсөн.

Сүүлд 2005 онд Hybrid загвар нь гарсан ба энэ үндсэндээ дараачийн Harrier Hybrid RX400h загварын туршилт маягийн юм болсон юм шиг байлээ. Энэ загвар нь маш цөөн тоотой байдаг ба шинэчлэгдэх хугацаа ойртсон болохоор их зарагдаагүй.

Гадна талын дизайн нь ерөнхийдөө дажгүй, Harrier загварыг бодвол спорт маягийн төрхтэй ба ар талын тээшний хэсгээрээ арай зайтай болсон ба тийм ч учраас сүүлд 3 эгнээ суудал хийж өгсөн байдаг. Заримдаа хажуу талын элементүүд Subaru Forester-тэй адил ч юм шиг.

Урд талын нүүрийн нүх нь босоо зэрэгцсэн байвал их сүрлэг харагддаг. Jeep Grand Cherokee-тэй адил харагддаг шүү. Харин урт хөндлөн судалтай нь сүр жавхлангүй энгийн нэг фэмэли кар шиг. Үзэмжийг нь илүү сайжруулах үүднээс урд хойд хажуу нэмэлт хормойг хийж өгсөн байдаг. Ингэсэн үед хотын стиллтэй боллоо гэсэн үг. Америкаас ирдэг зөв талдаа рультэй Highlander гээд бий. Урд нүүр нь хэвтээ болохоор сүр муутай Японы босоо нүүр тавьчихвал ургаад өгөх байх. 17 инчийн хайлшин обод нь үзэмжийг сайжруулдаг. Өөр обод тавилаа гээд нэг л сайн зохиж өгдөггүй. Жаахан хуучны загварууд нь 15-тай ободтой байсан ба үзэмж нь бол яахав дээ л юм.

Тохойн түшлэг болоод суудлын хэлбэрийг ах загваруудаасаа хуулсан.

2004 оны загварын шинэчлэлтээр 3-р эгнээний суудлыг нэмж санал болгох болсон бөгөөд 2004 оноос өмнөх загваруудын нөөц дугуйг салонд, тээшний хэсэгт байрлуулдаг байсан. Харин 2004 оноос хойш нөөц дугуйг доор зүүлгэдэг болсон.

Салоны хувьд бол овоо уужуухан талдаа. Гэхдээ ангилал дотроо шүү дээ. Урд хянах самбар нь Land 100-тай төстэй хийх гэж бодсон юм шиг харагдаж байлаа. Гэхдээ нэг л сонин дунд талыг хэт өндөр гаргаад баахан юм шавааралдуулсан мэт. Арай л дээшээ дугуйруулсан юмуу л гэж харлаа.

Руль нь бүгд 3 салаатай спорт маягийн бөгөөд араа солигч товчлууртай. Рычагын спорт явалтын байрлал нь нэг эмтэрхий төдий явалттай бараг анзаарагдахгүй бөгөөд зарим нь юу юм бол гээд гайхаад өнгөрмөөр. Харин хянах дэлгэц нь 3 дугуй хэсгээс бүрдэх ба зохион байгуулалт нь зүгээр юм. Зогсоолын тоормос нь хөлөөрөө гишгэдгээр хийгдсэн байна. Дунд хэсэгт ундааны тавиур зэрэг бий.

Харин хойд хаалганд ундааны тавиур 2-ыг хийж өгсөн нь сайшаалтай. Арын суудлын зай ч давчуу биш юм. Тээшний хэсгийн зай тэгш талбайтай бөгөөд арын суудлын түшлэг урагш бууснаар ор болохоор зай гарна. Тэнд уртхан зүйл ч ачсан болно, ойр зуур салхинд гарахад ч болмоор. Дээд хэсгээрээ налуу нь бага учраас тээш нь том санагдаж байв.

Явдлын хувьд дунд зэргийн зөөлөн бөгөөд нэгэнтээ жийпэнцэр гэдэг утгаараа замаас сонсогдох дуу рамтай жийпийг бодвол арай л их сонсогдоно. Хөдөөгүүр явахад дан хүмүүс суугаад явахад бол гайгүй харин ачаа ачаад явбал амортизатор тосоо хаячих байх. Хойд тэнхлэг нь бас их сууна.

Үзэмж оруулж хормой хийсэн байвал түүнийг авах хэрэгтэй. Ширүүхэн урсгалтай гол гатлах үед хормой салаад урсаад явчихна шүү. Тогтоосон нь арга нь хоёр гурван шруп, наалт байлээ. Тэгээд ч тулаад сэтгэлд шаналгаатай. Шулуун яваад ирэхээр бензин идэлт нь эрс багасна. Харин хотын түгжрээ болон, өвлийн хүйтэнд ахиухан иднэ дээ. Хүйтэнд асахдаа асуудал байхгүй сайн. Хучаад тавихад ямар ч үед асна шүү.

Манайд бол голдуу л 2.4 хөдөлгүүр байдаг. Ойрын гэрэл нь цаанаасаа оригинал цагаан тусдаг байдаг учир гэрэл сайтай юм. Хойд урд тэнхлэгүүд тохиргоо алдаад байх нь гайгүй.

3.0 V6 хөдөлгүүр 1MZ-FE V6, 220 м.х
3.0 V6 хөдөлгүүр 1MZ-FE V6, 220 м.х
2.4 литрийн хөдөлгүүр 2AZ-FE I4, 155 м.х
2.4 литрийн хөдөлгүүр 2AZ-FE I4, 155 м.х

4WD хувилбар нь FOUR гэсэн бичигтэй байдаг. Хөтөлгөөний хувьд байнгын бөгөөд төвийн дифференциал түгжээ байхгүй. Тогтмол үйлчилгээг нь хийлгээд хэт их ачаа ачаад байхгүй бол дажгүй удаан эдлэгдэнэ. Одооноос л 3 эгнээ суудалтай нь орж ирэх байх гэхдээ татвараас болоод үнэ нь нэлээн өсчхөж дээ.

Дараагийн үе гээд байгаа нь энэ нэрээрээ байхгүй болсон бөгөөд түүний оронд Vanguard гэж RAV4 суурьтай загвар орлон гарсан гэдэг. Харин Америкийн зах зээлд Highlander нэрээрээ үргэлжлэн гарч байгаа гэсэн. Бас ч үгүй овоо нэр хүндтэй байгаа гэсэн шүү.