ТОСОЛГООНЫ СИСТЕМИЙН БҮРДЭЛ №320

Тосны насос нь хөдөлгүүрийн тосолгооны сувгаар тос гүйхэд шаардлагатай даралтыг үүсгэдэг.

Гэмтлийн шинж
  • Хөдөлгүүрийн тосны даралт багасаж, анхаарлын улаан гэрэл хянах самбарт асах
  • Хөдөлгүүрээс хэвийн бус дуу чимээ гарах
Засварлах арга
  • Тохиромжгүй тос хэрэглэснээр даралт буурч болдог
  • Насос нь элэгдэлд орж ажиллагаа нь муудсан бол солих хэрэгтэй
Тосны шүүр

Шүүр нь тосноос бохирдлыг шүүдэг

Засварлах арга
  • Шүүрийг дутуу боовол тос гоожиж болно
  • Солихгүй удвал бөглөрч, шүүх чадваргүй болно
  • Тос болон шүүрийг тогтмол, заасан км-т сольсноор хөдөлгүүрийн эдэлгээг уртасгадаг
Тосны кастер

Тос хураах тэвш нь хөдөлгүүрийн доод хэсэгт байрладаг. Тиймээс чулуунд цохихоос сэргийлж байгаарай. Хэрвээ тос энэ хэсгээр гоожиж байвал хүйсийн боолт дутуу боогдсон, цохигдсоноос болж цуурсан, кастерийн дээд хэсгээс тос шүүрч доор тунасан байж болдог.

Хүйсний боолт ба жийрэг

Хүйсний боолт нь өөртөө жийрэгтэй байдаг. Үүнийг тос солих бүртээ шинэчлэх шаардлагатай байдаг. Хэрвээ муудсан бол тос гоожиж эхэлдэг.

Тосны хөргүүр

Жижиг радиатор нь моторын тосны хэмийг багасгах үүрэгтэй байдаг. Хэрвээ хөргүүр гэмтвэл тосны температур өндөр болж мэдэгддэг.

Тосны даралт мэдрэгч

Даралтыг хэмжиж хөдөлгүүрийн компьютер мэдээлдэг. Хэрвээ тос багасах эсвэл даралт өөр шалтгааны улмаас буурсан бол хянах самбар дээр улаан гэрэл асаж анхааруулна.