APPLE-ИЙН ЭКС ИНЖЕНЕРҮҮДИЙН $500-ИЙН БҮТЭЭЛ

Орчин үеийн автомашинууд ухаалаг болсоор байна. Харин хуучны машинуудаа яах вэ? Энэ хоосон орон зайд өөрсдийн бүтээлийг Аpple-ийн экс инженерууд гаргасан байна.

Одоо танилцуулах тус бүтээгдэхүүнийг 2016 оны 6 сараас сүртэй нээлт хийлгүйгээр $500 доллараар борлуулж эхэлсэн бөгөөд нэг үгээр хэлбэл УХААЛАГ АРЫН КАМЕР гэж хэлж болох юм. Тус камер нь номерийн хүрээ хэлбэртэй бөгөөд дүрсийг таны ухаалаг утасруу шууд дамжуулдаг.

Ухрах камергүй, дээх нь үеийн автомашинуудад энэхүү шинэ ололт нь тун хэрэгцээтэй зүйл гэдгийг тэд зөв олж харж ээ. Харин орчин үеийн машинууд бол үйлдвэрээсээ стандартаар суурилагдах нь түгээмэл болсон шүү дээ.

Pear компанийн RearVision камерыг одоо та бүгдэд танилцуулая. Ухаалаг утасны алим болон андройд үйлдлийн системд ажиллах програм хангамжтай.

Хайрцгийг задлахад номерын хүрээ харагдана. Гэхдээ дээр нь 2 HD камер бий

Хар хүрээ нь нарны эрчим хүчийг цуглуулж цэнэглэх үүргийг гүйцэтгэдэг. Гэхдээ дан ганц үүгээр зогсохгүй удаан, гараашд байх талыг нь бодолцоод нэмэлт USB цэнэглэгч бас бий.

Задалж үзэхэд 3 үндсэн хэрэгсэл харагдана

Тусгай түлхүүр, OBD залгуур, утас тогтоогч үүнд багтана

Pear -ийн хэлснээр үүнийг суурилуулахад цаг хүрэхгүй хугацаа шаардана гэсэн юм. Гэхдээ миний хувьд хуучин номероо тайлах нь нэлээд цаг авч байв.

Хуучин хүрээ нь энгийн боолттой тул отвертка хэрэг болох нь. Дараагийн удаад компанийн зүгээс үүнийг бодолцоно гэдэгт итгэлтэй байна.
Хуучин хүрээ нь энгийн боолттой тул отвертка хэрэг болох нь. Дараагийн удаад компанийн зүгээс үүнийг бодолцоно гэдэгт итгэлтэй байна.

гэхдээ ийм багажтай байхад төвөг биш ээ...

Манай ээжийн хуучин 1998 Subaru Forester-ийн хүрээ нь бүр зэврээд авахад хэцүү болчхож,
Манай ээжийн хуучин 1998 Subaru Forester-ийн хүрээ нь бүр зэврээд авахад хэцүү болчхож,

Харин одоо Forester орчин үетэйгээ хөл нийлүүлэн алхлаа!

Үүнийг авахад 20 минут зарцууллаа. Гэхдээ энэ зөвхөн миний л тохиолдол...

Ауди болон Вольвогийн машинуудын хүрээг салгахад асуудалтай байдаг болохоор үнэгүй зарин нэгэн хэрэгслийг дагалдуулж өгч байгааг Tyler Mincey захирал Business Insider-д ярилцлага өгөхдөө хэлж байсан юм. Болж.

Тэгэхгүй бол салгахад нэлээд төвөг учруулдаг аж.
Тэгэхгүй бол салгахад нэлээд төвөг учруулдаг аж.

Энэ үнэтэй эдээ хулгайд алдахгүйн тулд HEX отверткаар чангалах хэрэгцээ гарна. Урт гартнуудаас ингэж л сэргийлэх нь

Харин одоо OBD залгууртаа нөгөө дагаж ирсэн эдээ залгаад камертайгаа холбогдоно. Энэ эд нь ухаалаг утасруу мэдээллийг дамжуулах гүүрний үүргийг гүйцэтгэнэ

Утас тогтоогчийг та бүхэн харж байна. Гэхдээ миний айФон 6 плас-г даахгүй болохоор самбар дээр тогтоох арга хэрэглэх нь

Жижиг том утсанд зориулсан, тогтоох үүрэгтэй ийм 2 соронзон наалтыг дагалдуулсан юм. Гэхдээ л миний 6 пласыг даахгүй нь харамсалтай.

За тэгээд утсандаа нөгөө апп-г нь татаж суулгаад холболтоо хийнэ. Ойролцоогоор 5 минут зарцуулнаа. Үүний дараа ингээд л утсанд дүрс ороод ирнэ.

Ингээд л дүрс ороод ирнэ

Шөнийн горимтой, хаанаас хөдөлгөөн илрэх нь дэлгэцэнд гарна

Зүүн талаас хөдөлгөөн илэрлээ!

Эндээс дэлгэрэнгүйг үзээрэй...