APPLE TESLA-ЫН ДИЗАЙНЕРЫГ АЖИЛД АВСАН УУ?

Apple машин бүтээхээр ажиллаж байж магадгүй гэсэн яриа дэгдээд байна.

Уг яриа Apple компани Tesla-ын ахлах дизайнер Andrew Kim-ыг ажилд авснаас эхэлж гарчээ.

Мэдээж Apple энэ салбарт хөл тавихгүй байхын аргагүй шүү дээ, түүний өрсөлдөгч Google  гэхэд Waymo-оо танилцуулчихаад байгаа юм.  

Kim нь Microsoft-т Windows 10 болон Xbox One S-ын төсөл дээр ажиллаж байгаад 2015 онд Tesla-д орсон билээ. Tesla-д  ажиллаж байх хугацаандаа Model S, Model X, Model 3 гэх зэрэг сонгодог загварууд дээр нь ажилласан юм. Түүгээр ч зогсохгүй Model Y, шинэ Roadster, Semi гэх зэрэг худалдаанд гараагүй байгаа хэд хэдэн загваруудад оролцсон байх магадлалтай аж.

Apple машин бүтээнэ гэдэг зүгээр нэг таамаг төдий биш ажээ. Саяхан Apple хотын зам дээр туршилт хийх зөвшөөрөл авсан тухай албан ёсны эх сурвалжуудаар цацагдсан байна.

За ямар ч байсан Apple ямар нэг догь зүйл сэдэж байгаа нь ойлгомжтой.