БӨХИЙН ӨРГӨӨНИЙ УУЛЗВАРААР ЗҮҮН ЭРГЭДЭГ БОЛГОХ ШИЙДВЭР ГАРГАЖЭЭ

Нийслэлийн төв зам дагуух долоон уулзварт зүүн эргэхийг хориглосон шийдвэр наймдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн билээ. Тэгвэл замын хөдөлгөөний ачааллыг харгалзан Бөхийн өргөөний уулзвараар зүүн эргэдэг болгох шийдвэрийг нийслэлийн удирдлагууд гаргасан байна.

Учир нь хотын дарга гол түгжрэл үүсгээд байгаа Бөхийн өргөөний уулзварын асуудлыг шийдэхийг өнгөрсөн долоо хоногт холбогдох албаныханд үүрэг болгосон юм.  Энэ талаар одоо 14:00 цагаас холбогдох албаныхан Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийх ажээ.