PRIUS-ИЙН КРОПНЫ ТОС СОЛИХ АРГА БУЮУ ECVT КРОПНЫ ТОС СОЛИХ №338

Toyota Prius загвар нь eCVT кроптой буюу бидний мэддэг гинжин дамжуулгаас арай өөр, араан дамжуулгат CVT кропны нэгэн төрлийг ашигладаг. Toyota компанийн зөвлөснөөр хэвийн нөхцөлд 100,000 км-т тосыг нь солихыг зөвлөдөг. Гэвч манай орон шиг хүндрүүлсэн цаг агаарын нөхцөлд бол 30,000 км тутамд шалгаж байх нь зөв юм.

Энэ төрлийн кропны тосыг солиход тун энгийн, асгалаа юүллээ дууслаа гэсэн процесстой байдаг. Одоо харин ямар багаж танд хэрэг болох талаар сонирхоё.

БАГАЖ

  • Ямк эсвэл домкрат
  • 24мм торцов
  • 10мм тусгай торцов
  • Тосгуур
  • Гуурстай юүлүүр эсвэл шахуурга
  • түргэн иш

ТОС

  • 4 литр WS стандартын тос (KIXX, CASTROL, TOYOTA стандартаа хангавал аль ч болно)

1. Кропны доороос харвал хажуу талд нь 24мм гайк, доор нь 10мм-ийн гоожуулдаг гайк бий. Зурагт ногооноор тос хийдэг хэсгийг, улаанаар тос гоожуулдаг хэсгийг харуулав.

2. Түргэн иш ашиглан 24мм торцовоор кропны хажуу талын ногоон гайкыг тайлах хэрэгтэй. Энэ үед бага зэргийн тос гар даган гоожиж болно. Хэвийн үзэгдэл.

3. Доод талын тос гоожих гайкын харалдаа тосгуураа тавиад бага зэрэг суллана. Бохир тос гоожиж эхлэх бөгөөд суллах тусам хүчтэй гоожно. Ойролцоогоор 3.5 л тос гоожно гэдгийг анхаараарай.

4. Гоожуулж дууссаны дараа 10мм гайкыг хийж, чангална. Үүний дараа шинэ тосоо хийнэ. Хэрвээ танд гуурстай юүлүүр байгаа бол капотоо сөхөөд дээрээс нь харин шахуурга байгаа бол доороос нь шинэ тосоо хийх боломжтой.    

5. Ногоон хэсэгт гуурсаа хийж шинэ тосоо шахах хэрэгтэй. 3 литр гаруй орсны дараа зөөлнөөр үлдсэн тосыг хийнэ. 3.5 л хүрэхтэй зэрэгцээд (ном дээрээ 4 л орно гэдэг ч арай бага ордог) тосны нүхээр юүлсэн тос гоожиж эхэлбэл болсон гэсэн үг юм.

6. Гайкыг чангалахдаа 39 Нм буюу 400 кг/см гар аргаар бол гайкыг 1/2 эргэлтээр чангална. 24мм гайктай тос хийдэг нүх нь кропны төвшнийг давхар хянадаг бөгөөд нүхнээс доош 0-5мм байхад хэвийн төвшинд байгааг илэрхийлнэ.

Ойлгохгүй зүйлсийг дээрх бичлэгээс үзээрэй.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.