ШИЛ АРЧИГЧ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Автомашин гэдэг 30,000 гаруй сэлбэг, хэрэгслээс бүтдэг гэдэг. Энэ бүгдийг дэлгэрэнгүй тайлбарлана гэвэл хугацаа хүрэхгүй, энэ бүгдийн ажиллагааг бүгдийг нь тайлбарлана гэвэл дотоод нөөц ч хүрэхгүй. Харин өргөн хэрэглэгддэг эд ангийг ганц нэгээр нь тайлбарлах боломж энэ удаад гарч ирлээ.

Энэ бол шил арчигч хэрхэн ажилладаг талаарх бичлэг юм. Түүнийг амин сүнс нь цахилгаан мотор бөгөөд таны тушаалаар хурдан удаан хөдөлж, гарыг эргүүлдэг. Ингэснээр шил арчиж эхэлнэ.

Тийм ч сонирхол татаад байдаггүй ч гэсэн ерөнхий ажиллагааг нь мэдээд авчихвал хожим өөрөө ухах хэрэгцээ гарвал ядаж л бэлэн ойлголттой байна шүү дээ. Ингээд бичлэгтэйгээ танилцъя.

Тус видеонд ашигласан загвар нь 2001 оны Toyota Corolla. Харин автомат бороо мэдрэгчтэй шил арчигчууд урд салхины шилний дээд хэсэгт бороон дуслыг мэдрэх инфра туяан мэдрэгчтэй байдаг бөгөөд компьютерт мэдээлснээр арчигчийг ажиллагаанд оруулдаг байна.