АЯЛЛЫН АМЬЖИРГАА ЦАГААН

Бид аяллын машин гэхээр л том, үнэтэй гэсэн нийтлэг ойлголттой байдаг. Тэгвэл арлын японд бидний сайн мэдэх амьжиргаа цагааныг аяллын болгоод зарж байна. Доторх нь минималист филисоф баримтлан хийсэн тул эргономик сайтай төдийгүй хэрэглээнд зуун хувь нийцсэн.

Энэ жижигхэн машинд хэдий олон л хүн багтав гэж та бодож байна уу? Дотроо тийм ч жижиг биш аж. Гэр бүлээрээ, хүүхдээ ч унтуулах тусдаа ортой гээд бод л доо. Суурь машин нь Mazda Scrum бөгөөд 2wd ба 4wd хөтлөгчийн сонголттой, механик, автомат кропны ч сонголт байгаа. Унтах боломжтой хүний тоо нь 4 төдийгүй 100W чадалтай нарны эрчим хүчний цэнэглэгч хүртэл бий.

Хямд машин, жижиг хэрэглэлтэй учраас үнэ нь ч тун боломжийн байх гэнэ. Бичлэг дээр үүдэн дээр нь үнэ нь бичээтэй байна лээ. Ингээд аяллын амьжиргаа цагааны ертөнцөөр аялцгаая.