ХӨЛДСӨН ХААЛГЫГ НЭЭХ АРГА

Машин угаалгасны дараа эсвэл нойтон цастай, мөстэй өдөр кузов резин 2-ийн завсар ус орж хөлдөөд хаалга нээгдэхгүй болчихдог. Машиндаа орохын тулд танд халуун зүйл эсвэл алкоголийн төрлийн бодис хэрэгтэй.

1. Хаалганы резин эсвэл бариулыг гэсгээх арга

1. Хаалганы завсарт хөлдсөн мөсийг унагахын тулд хүчтэй түлхэх хэрэгтэй. Ингэснээр резин тойрсон мөс хагарч хаалга нээгдэх боломжтой.

  • Хэрвээ энэ арга тус болоогүй бол бүрэн хөлдсөн гэсэн үг. Дараагийн алхамд шилжье

2. Мөсийг хагалах. Гар хүрэх хэсгүүдийн мөсийг хусаж арилгах хэрэгтэй. Хэрвээ танд зориулалтын хусагч байхгүй бол банкны картыг ашиглаж болно. Шил болон кузовын хэсгийг зурагдахаас сэргийлж болгоомжтой үрээрэй.

3. Бүлээн ус асгах. Буцалсан халуун ус биш шүү хө. Бүлээн усыг аяганд хийгээд резин дагуу урсгаарай. Үүнийг хэд хэд давтаж хийсний дараа хаалгыг нээх оролдлого хийнэ. Харин онгойсны дараа резинийг арчиж хуурай болгохоо мартав аа.

  • Халуун ус ашиглаж болохгүй. Температурын нөлөөллөөс болж цонх цуурах эрсдэлтэй. Мөн мөснөөс арай дулаахан хүйтэн усыг ч ашиглаж болно.
  • Хаалга хөлдсөн үед резин нь гэмтэхэд амархан болсон байдаг. Тиймээс аль болох хүч хэрэглэхгүй байхыг хичээгээрэй.

4. Мөс гэсгээгч хэрэглэх. Авто дэлгүүрүүдэд энэ төрлийн бүтээгдэхүүн түгээмэл бий. Мөсийг арилгана, давхар чийгшил өгч тосолж байдаг учраас их амар.

5. Хэрвээ танд автомат асаалтын систем байгаа бол 10 минут орчим халаагаарай. Ингэснээр халуун агаар салоныг гэсгээж өгдөг.

6. Машины түлхүүр хаалга нээж удирдахгүй бол. Цахилгаан хэрэгслүүд хүйтэнд хэмд царцаж ажиллагаа нь доголддог. Тиймээс смарт, чиптэй зайнаас асаагч төхөөрөмжөө энгэртээ хийж дулаацуулаад нээх кнобоо дараарай.

7. Та 220в-ын разеткад ойрхон байдаг бол үс хатаагч ашиглаж болно. Эсвэл батэрэйгээр ажилладаг загвар ч байдаг. Үүнийг хөлдсөн хэсэг рүү жигд тархалттай үлээлгэснээр хаалгаа нээж чадна. Гэхдээ шилнээс хол байлгаарай. Хэт халалт нь цууралт өгөх магадлалтай.

2. Цоожийг гэсгээх арга

1. Цоожны нүх рүү мөс гэсгээгч шүршиж болно. Эсвэл түлхүүр лүүгээ шүршээд түлхүүрээ шургуулж болдог. Гэхдээ анхаарах хэдэн зүйл бий.

  • Зориулалтын бүтээгдэхүүн ашиглах.
  • WD40 төрлийн зэв арилгагч, шингэн силикон ашиглахгүй байх хэрэгтэй.
  • Өөр өөр төрлийн тослох шинж чанартай бүтээгдэхүүнийг хольж хэрэглэхгүй байх

2. Үс хатаагчаар үлээх. Нойлын цаасны голыг ашиглаад зөвхөн цоожны хэсэг рүү үлээлгэх аргыг хэрэглээрэй. Халуун агаараар хэсэг үлээлгэхэд үр дүн шууд гарна.

3. Түлхүүрийг халаах. Смарт эсвэл чиптэй түлхүүртэй бол дэмий биз дээ. Хайлаад урсаад электрон төхөөрөмжийг гэмтчихнэ. Тиймээс хуучны төмөр түлхүүртэй бол үүнийг туршиж болно. Шургуулчаад хэсэг хүлээгээд эргүүлэхэд болно.

3. Урьдчилан сэргийлэх

1. Машинаа хучих. Өдрийн дулаан нар, салоны халуун агаар чийгтэй резинийг хөлдөөхөөс сэргийлж хучлага хэрэглээрэй.

2. Уут ашиглаж хаалгаа хамгаалах. Мөстэй орчинд машинаа хаахдаа хаалганы завсар уут жийрэглэж болно. Ингэснээр хаалга болон кузовыг наалдахаас сэргийлдэг.

3. Резин арчилгааны бүтээгдэхүүн. Дэлгүүрт зарагддаг резиний кондишн хэрэглэж заншаарай. Силикон суурьтай бол бүүр сайн. Гэхдээ үүнд бид баталгаа өгч чадахгүй. Уг нь тосон суурьтай бүтээгдэхүүн сайн ч резиний амьдрах хугацааг богиносгодог сул талтай.

4. Урагдсан резинийг солих. Аль нэг хэсгээрээ урагдсан цоорсон бол заавал солиорой. Ингэснээр ус орж хөлдөхөөс сэргийлдэг.

5. Түгжих дэгээг шалгах. Хэрвээ хаалганы хавтсыг салгаад харвал түгжээний дэгээ харагдана. Энэ нь мөстсөн эсвэл зэвэрсэн бол мөс арилгагч цацаж цэвэрлээрэй.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.