TOYOTA ALPHARD ХЭСЭГЧИЛСЭН ШИНЭЧЛЭЛТ ХИЙГДЛЭЭ

Японы миниван төрлийн гол төлөөлөгч болох Альфард загвар хэсэгчилсэн шинэчлэлтэд орж 3.5 литрийн бензин хөдөлгүүр нь 300 морины чадалтай болсноос гадна өмнөх 6 шатлалт автомат кропыг 8 шатлалт кропоор сайжруулсан байна.

Төрөлх нутагтаа 2017/12 сарын сүүлээр танилцуулсан бол одоо гадаад зах зээлүүдэд танилцуулга нь хийгдэж эхэлж байна. Гаднаасаа урд нүүр нь илүү биетэй, том болсон, обудны дизайн шинэчлэгдсэн, LED гэрлийг түлхүү ашигласан байна.

Салоны хувьд дуу чимээг тусгаарлах байдлыг сайжруулсан төдийгүй толин дээрээ ухрахын камертай болсон, хойд гэрлийг зорчигчийн суудлын түвшинд аваачсанаар бохирдох нь багассан байна.

Моторын чадал 275->300 болж нэмэгдсэн, эргүүлэх хүч 340-өөс 361 Нм болж сайжирчээ. Шинэ кропыг ашигласнаар зарцуулалтыг багасгах боломжтой болж.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.