ЦАХИЛГААН ХЭРЭГСЭЛ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫГ ИХЭСГЭДЭГ №76

Толь, шил, суудал халаагч, паар гэх мэт нэмэлт цахилгаан хэрэгслийг ажиллуулснаар шатахуун зарцуулалт ихэсдэг.

Яалтачгүй өвөл паарыг ашиглах боловч үлээх сэнсийг бага горим дээр ашиглах, онц шаардлагагүй бусад цахилгаан хэрэгслийг унтрааж байгаарай. Нойтон цас орсон харанхуй бүрий болж, замын хөдөлгөөн удааширсан үед аль болох явахгүй байхыг давхар зөвлөж байна.

Ийм цаг агаарын нөхцөлд мэдээж та шил арчигч, паар, арын шилний цана арилгагч, их гэрлээ асааж, моторын эргэлт багатай бага хурдаар явна. Тэр үед жанам дээрх ачаалал нэмэгдэж, цахилгаанаар хангаж чадахгүй аккумуляторын цэнэгийг давхар сорж авдаг.

Шалтгаан нь жанам бага эргэлтэд дээр дээр цахилгаан энерги бага гаргадаг дээрээс нь цахилгаан хэрэглэгчид их байгаа болохоор цэнэгийг жанамаас авах биш эсрэгээр аккумулятороос аваад түүнийг нөхөх гэж хөдөлгүүрийн эргэлтийг өндөрсгөх, хугацаа хэт удвал машиныг унтраах хүртэл хэмжээнд хүргэдэг.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.