АРЛЫН ДУГААР БУЮУ VIN NUMBER №78

VIN дугаар буюу Vehicle Identification Number гэдэг нь автомашины үндсэн мэдээллүүдийг цифр бүрээрээ товч агуулсан тоо болон үсэгнээс бүрдсэн дугаар юм нэг үгээр хэлбэл автомашины регистрийн дугаар.

Өнөө үеийн бүх автомашинууд энэхүү дугаарыг агуулсан байдаг ба та автомашиныхаа дараах газруудаас VIN дугааруудыг олж аваад автомашиныхаа талаар интернетээс хайлт хийж илүү ихийг мэдэж болох юм. Мөн сэлбэг хайхдаа энэ дугаараар хайгаагүйгээс болж зөрөх, зардлаар хохирох явдал цөөнгүй байдаг тул заавалчгүй мэдэж байх хэрэгтэй.

  1. Хянах самбарын дээд талд
  2. Хөдөлгүүрийн баруун хэсэгт
  3. Урд хаалганы багана гэх мэт газар
Дараах газарт VIN дугаар байрладаг
Дараах газарт VIN дугаар байрладаг
VIN дугаар нь 17 оронтой тоо үсэг холилдсон дугаар юм
VIN дугаар нь 17 оронтой тоо үсэг холилдсон дугаар юм
Peugeot автомашины арлын дугаар
Peugeot автомашины арлын дугаар
Жишээ: VF3 3CRFNC 12345678
  • Эхний 3 цифт бол үйлдвэрлэгчийн тухай мэдээлэл юм.
  • Эхний 2 орон нь тухайн машины хаана үйлдвэрлэгдсэнийг кодоор илэрхийлж байдаг. Кодыг тайлбал - USA (1A-10), Japan (JA-JT), Canada (2A-20), Mexico (3A-3W), Korea (KL-KR), England (SA-SM), France (VF-VR),  Italy (ZA-ZR), Germany (WA-W0).
    Үүнээс үзэхэд энэхүү автомашин нь VF буюу эндээс үзэхэд Франц-д үйлдвэрлэгдсэн болж байна. Илүү дэлгэрэнгүйг эндээс харна уу!
  • Гурав дахь орон нь тухайн машины үйлдвэрлэгчийг кодоор илэрхийлж байдаг: Audi (A), BMW (B), Buick (4), Peugeot (3) Cadillac (6), Chevrolet (1), Chrysler (C), Dodge (B), Ford (F), GM Canada (7), General Motors (G), Honda (H), Jaguar (A), Lincoln (L), Mercedes Benz (D), Mercury (M), Nissan (N), Pontiac (2 & 5), Saturn (8), Toyota (T), Volvo (V), Volkswagen (W).
    Үүнээс үзэхэд машин маань Peugeot компанийн машин болж байна.
  • Дөрөв дахь орон нь тухайн машины загварыг зааж байна.
  • Тав дахь орон нь тухайн машины зориулалтыг зааж байна.
  • Зургаагаас ес хүртэлх орон нь Кузов, Хөдөлгүүрийн төрөл, Модел, Серийн дугаар зэргийг илэрхийлдэг.
  • Арав дахь орон нь тухайн машины үйлдвэрлэгдсэн оныг кодоор илэрхийлж байдаг. Тухайлбал: 1988 (J), 1989 (K), 1990 (L), 1992 (N), 1993 (P), 1994 (R), 1995 (S), 1996 (T), 1997 (V), 1998 (W), 1999 (X), 2000 (Y), 2001 (1), 2002 (2), 2003 (3) гэх мэт цааш үргэлжилнэ.
  • Арван нэгдэх орон нь тухайн машины угсрагдсан үйлдвэрийг кодоор илэрхийлдэг.
  • Арван хоёроос арван долоо хүртэлх орон нь тухайн машины өөрийнх нь код байдаг.
  • Анхааруулга: зарим автомашин үйлдвэрлэгчдийн арлын дугаар 17 оронтой хирнээ 1 цифрээр зөрж мэдээлэл нь авагдаж болохыг анхааруулъя.
Honda автомашины арлын дугаар
Honda автомашины арлын дугаар

Мөн та эдгээр сайтуудаас өөрийн автомашины арлын дугаарыг хийснээр дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой юм:

  • Тоёота&Лексус автомашины хэрэглэгч бол энд дарна уу!
  • BMW автомашины хэрэглэгч бол энд дарна уу!
  • Бүх төрлийн автомашинаа хайх бол энд дарна уу! (Вэб сайт руу ороод Mount of Production товчийг дарж арлын дугаараа шалгана уу! username: guest1, password:guest1)
  • Өнгөний код шалгах бол энд дарна уу!
  • Субару автомашины хэрэглэгч бол энд дарна уу!
  • Бүх төрлийн автомашины VIN дугаараар шалгах бол энд дарна уу! (Авто үйлдвэрлэгчээ сонгоорой)
  • Бүх төрлийн автомашины VIN дугаараар шалгах бол энд дарна уу! (Decode товчлуурыг дарна уу)

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.