ГАРГАХ ХООЛОЙ ГЭМТВЭЛ ЯАДАГ ВЭ?

Гаргах хоолой нь хөдөлгүүрээс ашигласан хийг яндангийн систем руу шилжүүлдэг. V загварын эсвэл эсрэг цилиндр (boxer) загвартай хөдөлгүүрүүд тал бүрт байрлах 2 гаргах хоолойтой байдаг. Зэрэгцээ (inline) хөдөлгүүр ганц гарах хоолойтой байдаг.

Гаргах хоолой гэмтсэний шинж тэмдгүүд:

Гаргах хоолойн нэг үзүүрт нь хөдөлгүүрийн цилиндрийн толгой нөгөө үзүүрт хоолой бэхэлсэн байдаг. Гаргах хоолойн нийлэх холбоос дээр тусгаарлах зорилгоор жийрэг ашигладаг. Зарим тээврийн хэрэгсэл утаа дахин эргэлдүүлэх хавхлага, хүчилтөрөгч мэдрэгч зэргийг бас холбосон байдаг.

Гаргах хоолой цуурах, цоорох зэргээр гэмтэхэд утаа алдаж эхэлдэг. Энэ нь дараах олон тооны асуудлуудыг үүсгэдэг.

Шуугиан: Гаргах хоолой утаа алдах нь ниржигнэх чимээ гаргадаг. Ихэвчлэн машин асахад энэ чимээ тод байж байгаад хоолой халж, тэлэхэд чимээ хаагддаг.

Хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асах: Хүчил төрөгчийн мэдрэгч утааны урсгалаас агаарын хэмжээг хэмждэг. Утаа алдсанаар систем их хэмжээгээр агаар орох боломж олгож хүчилтөрөгчийн хэмжигч хөдөлгүүр ашиггүй ажиллаж байна гэж дүгнэн хөдөлгүүрийн анхааруулах тэмдгийг асаадаг.

Хөдөлгүүр дүлий болох: гаргах хоолой утаа алдсанаас хүчилтөрөгчийн ажиллагаа доголдож түлш болон агаарын холимог тэнцвэрээ алдаж хөдөлгүүрийг дүлий болгодог.

Түлшний хэрэглээ болон утааны гаралт ихсэх: утаа алдаж эхэлснээр хүчилтөрөгчийн мэдрэгч доголдож түлшний шахалтад нөлөөлдөг. Үүний дүнд түлшний зарцуулалт болон утаа гаралт хоёул ихэсдэг.

Утаа үнэртэх: хөдөлгүүрийн тасалгаанаас мэдэгдэхүйц угаар гарах.

Хэрхэн гэмтлийг засах вэ?

Гаргах хоолой муудахад аль болох түргэн засах шаардлагатай. Цөөн тохиолдолд гэмтсэн хоолой нь цилиндрийн толгой, катализатор зэрэг эд ангиудыг гэмтээдэг. Дээрээс нь утаа машины салонд нэвтрэх нь тун хортой.

Ихэнхдээ гаргах хоолойг засахгүй сольдог. Ажиллагаа нь үргэлж хэцүү байдаг ба зарим тээврийн хэрэгслийн хувьд туйлын төвөгтэй тул мэргэжлийн хүн үлдээсэн нь дээр.