ЗӨӨЛӨН ЯНДАН МУУДВАЛ ЯАДАГ ВЭ?

Зөөлөн яндан гэмтсэний шинж тэмдгүүд:

Зөөлөн яндан гэмтэхэд дуу орохоос гадна олон шинжүүд илэрдэг. Хэрэв шалгахгүй орхивол машин асахгүй байх, эрүүл мэндэд муугаар нөлөөлөх зэрэг үр дагавартай. Доор зарим шинж тэмдгүүдийг дурдая.

  1. Хөдөлгүүрийн хүч муудах болон түлшний хэрэглээ нэмэгдэх: Хөдөлгүүрийн ажиллагааг хэвийн хадгалахын тулд хөдөлгүүр сайн амьсгалах шаардлагатай. Зөөлөн яндан ажиллагаагүй болсноор хөдөлгүүр бөглөрч түлш зарцуулалт ихсэн, моторыг дүлий болгодог.
  2. Хөдөлгүүрийн анхааруулах гэрэл асна: Зөөлөн яндан эвдрэхэд хөдөлгүүрийн ажиллагаанд нөлөөлснөөр анхааруулах гэрэл асдаг.
  3. Хөдөлгүүр унтрах эсвэл асахаа болих: Аюултай нөхцөлд эвдэрсэн зөөлөн яндан нь яндангийн системд эсрэг чиглэлийн даралт үзүүлж хөдөлгүүрийг зогсоох эсвэл асахгүй байх нөхцөл бүрдүүлдэг. Яндангийн хүчил төрөгч мэдрэгч энэ үед уншихаа больдог.
  4. Хэт чанга чимээ: Зөөлөн яндан гэмтэхэд маш чанга чимээ яндангаас өгдөг. Ихэвчлэн өндөр давтамжтай буюу нарийхан дүнгэнэх чимээ гардаг.
  5. Хачин үнэр: Зөөлөн яндан цоорсноор хортой хий алдах боломжтой. Энэ зөвхөн өмхий үнэр гаргаад зогсохгүй эрүүл мэндэд хортой.

Яндангийн системийн бүхээгийн ган нь бүхэлдээ элэгдэж байдаг. Дуу намсгагч зөөлөн яндан нь гадна талаасаа бороо, цас, замын давс үүнтэй зэрэгцээд дотор талаасаа өндөр халуун, идэмхий утааны бодисууд зэргээс болж элэгдэж байдаг.

1960, 1970-аад оны машинууд яндандаа ган ашигладаг байсан. Ган нь амархан зэвэрч байнгын засвар шаарддаг байсан. Одоо бол утаа хэмжил зүйн газраас утааны эд ангийг илүү удаан ашиглахыг шаарддаг болсон. Энэ нь үйлдвэрлэгчдийг урт настай үнэтэй никель төмөр хайлш ашиглахыг тулгах болсон.

Гэхдээ энэ нь элэгдэхгүй гэсэн үг биш юм. Яндан тогтоогч резин, бэхэлгээ зэргийг байнга шалгаснаар яндангийн эд ангийн гэмтлийг бууруулж урт хугацаанд явах боломжтой.

Дээрх асуудлыг хэрхэн шийдэх вэ?

Зөөлөн янданг сольж мөнгө, цагаа үрэхээс өмнө бүтэн оношилгоонд орох хэрэгтэй. Мэргэжлийн засварчин яндангийн системийг бүхэлд нь шалгаж гэмтэл, цоорхойг оношилж өгөх болно.

Гэмтсэн зөөлөн янданг аль болох хурдан сольсон нь дээр. Ихэнхдээ ажиллагаа нь хуучинг тайрч аван шинийг гагнах ажиллагаатай байдаг. Энэ ажиллагаа нь нэлээн төвөгтэй мэргэжлийн хүнээр мэргэжлийн багажтай хийлгэсэн нь дээр.

Зөөлөн яндангийн үүрэг

Дуу намсгагч болон резонатор хоёрт ямар ялгаа байгаа бол гэж та бодож магад. Хэдийгээр энэ 2 эд анги бараг ижил бүтэцтэй ч 2 өөр үүргийг гүйцэтгэдэг.

  • Резонатор нь хөдөлгүүрээс гарах дууны долгионыг сааруулдаг
  • Түүний ард байрлах муффлер нь хий гарах замыг нарийсгаж, даралт өөрчлөх замаар хөдөлгүүрийн дууг намсгадаг. Мөн даралтыг бууруулж хийг хөргөдөг.

Дээрх 2 иж бүрдэл нь яндангийн системийн бүрдэлд багтаж, машины дор оршдог. Ихэнх орчинд үеийн машинууд дээрх 2-ийг нэгтгэж нэг болгосон байдаг.