ХҮҮХДЭЭРЭЭ АЮУЛГҮЙН ДЭР ХИЙСЭЭР БАЙХ УУ?

Сэтгэл сэрдхийм гарчиг ч гараад харвал бид хэдийнээ нүдэндээ дасал болчихжээ. Уг нь эцэг эхчүүд хүүхдээ амь шигээ хайрлаж байна гэж аман дээрээ ярьдаг ч бодит байдал дээрээ хүүхдээрээ хамгаалалт хийж байгаа нь тун харамсалтай.

Ойролцоогоор 40км/ц хурдтай яваа автомашинд хүүхдийн жин физикийн хуулиар 30 дахин ихэсдэг. Жишээ нь 5 кг жинтэй хүүхдийн биеийн жин машин осолдох, мөргөлдөх үед энгийн үед 150 кг жинтэй биетээр цохиж байгаатай адил хүчээр машины дотор салоны эд ангийг мөргөдөг байна.

Тусгай суудал хэрэглэсэн үед гарах хүүхдийн амь нас хохирох явдал 8 дахин бага байдаг гэсэн судалгаа байдаг. Тиймээс эцэг эхийн үүргээ санаж өвөр дээрээ биш зориулалтын суудалд суулгаарай.