ЕРӨНХИЙЛӨГЧИЙН МАШИН - ТОНГАГИЙН ВАНТ УЛС

Ерөнхийлөгчийн машин цувралын энэ дугаараар Номхон далайд орших олон арван арлуудаас бүрдэх Тонгагийн Вант улсын Эзэн хааныг онцолж байна.

Тонга нь дэлхийд авилгалын түвшингээр дээгүүрт орох бөгөөд эдийн засгийн багахан хэсгийг газар тариалан, загас агнуур эзэлдэг бол дийлэнх хувийг ард иргэд нь гадны өндөр хөгжилтэй оронд ажил хийн ар гэр рүүгээ мөнгө гуйвуйлан аж төрдөг. Мөн мөнгө олж болох бүхий л салбар хаан болон хааны удмынханы мэдэлд байдаг.

Одоогийн хаан Тупоу VI өөрийн эцэг Жорж Тупоуг V-г өөд болсны дараа хаан ширээнд суусан бөгөөд түүний унаж байгаа машин эцэг хааны үе ашиглагдаж байсан Hummer Pullman болон хар өнгийн Austin FX4 загварын машин унадаг.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.