ГОЛ УСААР ХЭРХЭН ГАРАХ ВЭ? №312

Зуны улиралд гол мөрөн үерлэх асуудал их байдаг. Хэдий таны аялж байгаа газарт бороо ороогүй ч ойролцоох уул толгодод бороо орсон бол голын усны төвшин гэнэт нэмэгдэх магадлалтай байдаг. Тиймээс урд өдөр нь гарч болоод байсан гарам маргааш нь гарахад хэцүү болчих тохиолдол гардаг.

Та машинаараа гол гатлах гэж байгаа бол эхлээд явганаар гаталж үзэх нь зүйтэй. Ингэснээр усны төвшин урсгалын хурдыг тодорхойлж зөв замаа олно. Хэрэв гарамгүй газраар гарах бол маш сайн судалж байж гатлаарай.