НОЙТОН ЗАМД ЖОЛООДОХ - 10 ЗӨВЛӨМЖ
Доорх зөвлөмжийг өдөр тутмын жолоодлогодоо хэрэгжүүлж, аюулгүй байдлаа
бэхжүүлээрэй. Урьдчилан сэргийлэх нь аюулыг арилгахаас ямагт дээр
байдаг.
- ЗӨӨЛӨН ЯВААРАЙ
Гулгамтгай замд хурдан зогсож чаддаггүй - CRUISE CONTROL ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙХ
Машин жолоодлого алдвал, CRUISE CONTROL самбаачлах хугацааг уртасгана - ЗАЙ БАРЬЖ ЯВААРАЙ
Гулгамтгай, нойтон зам дээр тоормослох зай уртасдаг. - ИХ ГЭРЛЭЭ АСААГААРАЙ
Хэрвээ шил арчигч ажиллуулж байгаа бол гэрлээ ч мөн асаах шаардлагатай гэсэн үг. - МУУДСАН ШИЛ АРЧИГЧАА СОЛИОРОЙ
Шинэ шил арчигчтай байвал саадыг урьдчилан харах боломжтой - ЭГНЭЭНДЭЭ ГОЛЛОЖ ЯВААРАЙ
Ус ихэвчлэн замын захаар урсдаг - ДУГУЙГАА ШАЛГААРАЙ
Хэзээ ч халзан дугуйтай нойтон зам дээр явж болохгүй - ЦАН АРИЛГАГЧ АЖИЛЛУУЛААРАЙ
Цан арилгагчаа хамгийн их дээр нь тавьж ашиглаарай - ЗАМЫН БАЙДАЛ БҮРЭН МЭДРЭГДЭХГҮЙ БАЙВАЛ АЗНААРАЙ
Гүнзгий ус нь машин болон танд аюултай. - ГУЛГАСАН ТОХИОЛДОЛД
- Шарвасан тал руугаа рулээ эргүүлээрэй
- Хаазны гишгүүрээс хөлөө аваарай
- Хэрвээ таны машин ABS системтэй бол тоормос гишгэсэн хэвээрээ рулээ залаарай
- Хэрвээ ABS системгүй бол тоормос гишгэж хэрэггүй. Энэ нь улам жолоодлогогүй болгоно.
Эх сурвалж: www.cardoctor.mn