ARCTIC TRUCKS - МОНГОЛД
Arctic Trucks International - Arctic Trucks Russia компанийн албан ёсны дистрибьютор Монголд ажиллах юм байна. Өнөөдөр буюу 4 сарын 1-ийн өдрөөс 11-ийг дуустал Монгол дахь дилерүүдтэй уулзаж, харилцаагаа сайжруулах ажлыг хийх юм байна.
Arctic Trucks Russia нь оффроад тоноглогдсон машины зах зээлд хурдан өсөлттэй явж байгаа компанийн нэг бөгөөд Монгол дахь автын дилерүүдтэй харилцан ашигтай, урт хугацаанд хамтран ажиллах төлөвлөгөөтэй байгаа аж.
Arctic Trucks компанийн тоноглогдсон машинуудыг уул уурхай, бүтээн байгуулалт, хяналт шалгалтын үйлчилгээ үзүүлдэг компаниуд мөн олон тооны аялагч нарт 4 сарын 1-10 хооронд танилцуулж уулзалт хийх аж. Одоогоор ОХУ л гэхэд 1000 гаруй Арктик Трак машин ашиглагдаж байгаа бөгөөд дилерийн сүлжээгээр дамжуулан Краснодар, Москва, Челябинск, Новосибирск, Екатеринбург, Уфа, Омск зэрэг хотод борлуулагддаг байна.
Arctic Trucks компани нь офф-роад машины туулах чадварыг нэмэгдүүлж, ямар ч байгалийн нөхцөлд тав тухтай, аюулгүй, найдвартай болгож тоноглох гол зорилготой юм.
Нэмэлт мэдээлэл хүргэхэд Монгол улсад 4 төрлийн загварыг борлуулах бөгөөд үүнд Тоёота Хайлакс (2 хувилбар), Ланд Круйзер 200, Ланд Круйзер Прадо 150 загварууд багтаж байгаа юм.
Эх сурвалж: www.ca-news.org | www.asiarussia.ru