МЭДЛЭГ - ЛЕБЁДКИЙГ ХЭРХЭН АШИГЛАХ ВЭ? №176
Хөдөө хээр замд явж байх үед гол ус, шавар гатлах гээд машин суух тохиолдол бишгүй гардаг билээ. Таны машинд эргүүлэгэн татагч (лебёдка) байхгүй бол мэдээж өөр машин, морь тэмээ гэх матчилэнгээр татахаас өөр арга байдаггүй. Гэвч эргүүлэгэн татагчтай байлаа ч хаанаас оосорлохоо мэдэхгүй байх тохиолдол гардаг.
Ийм үед та яах ёстой вэ. Эргүүлгэн татагчийн зааврыг үзвэл голдуу ажиллуулах заавар, энэ тэндхийн мод, машин чулуунаас оосорлох, хэд хэдэн эргэвч ашиглах гээд сүрхий зааврууд бий. Гэвч амьдрал дээр тэр болгоныг гүйцэтгэх нөхцөл байдаггүй. Зарим жолооч нар лоомоо газар шаагаад түүнээсээ оосорлон гаргахыг боддог боловч лебёдка нь лоомоо татаж унагаад ер болдоггүй билээ. Энэ үед яах талаар бяцхан зөвөлгөө хүргэе.
Юуны өмнө та хөдөө явахдаа лоом юмуу түүнийг орлох бүдүүхэн шиг арматурын төмөрөөр хийсэн гол төмөр, нөөц татлага авч явах хэрэгтэй. Машин яах аргагүй таг суугаад лебёдкаар татах болсон үед ойр орчим оосорлох зүйл байхгүй болсон тохиолдолд:
- Машиныхаа лебёдканы троссыг сунгаж аль болох ухаж болмоор шаваргүй газар хүртэл гаргах хэрэгтэй. Аль болох машины чиглэлийн дагуу сунгах.
- Хэрэв сунгаад ч тийм газар хүрэхгүй бол нөөц татлагаа залгаж сунгана.
- Ухаж болох газраа олоод тэр газартаа машины дугуй хэвтээгээрээ далд орохоор лоомоороо дугуйлж ухна. Дугуй суух нүхнийхээ хана ирмэгийг сайн тэгшилж гаргаж өгөх хэрэгтэй.
- Ухсан дугуй нүхнийхээ гол диаметртэй давхацахаар машины чиглэлд тросс суух нарийн суваг ухна.
- Ухсан нүхэндээ нөөц дугуйгаа тайлж авчирч хэвтүүлж хийгээд троссоо ухсан сувгаараа гүйлгэн дугуйн ободны голоос оосорлоно.
- Зөөлөн эргүүлж троссоо чангалана.
- Ингээд татаж эхлэхэд дугуй хэвтээ чигээрээ байвал тэр чигт нь татаж болно. Харин нэг тал нь хөндийрөх маягтай байвал хөндийрч байгаа тал дээр хэн нэгэн гишгэх, эсвэл хүнд зүйл тавих лоомоо газар налуулан шааж дугуйгаа даруулна.
- Хэрэв таны машины нөөц дугуй машиныхаа доорч юмуу авахад түвэгтэй газар байвал дан лоомоо ашиглаж болно.
- Ингэхдээ лоомоороо “Т” үсэг маягийн газар ухаж Т хэлбэртэй ухсан нүхнийхээ толгойн хөндлөн хэсэгт лоомоо хэвтүүлэн байрлуулж нүхний хананд тээглүүлэн Т үсэгийн босоо ухсан сувагаар троссоо оруулж оосорлон татна.
- Ингээд зөөлөн татаж эхлэхэд лоом хөдөлгөөнгүй байвал тэр чигт нь татна. Хэрэв нүхнээсээ гарах маягтай байвал тээглэж буй нүхний ирмэгийн өнцгийг илүү тэгшилж 90 градусаас ихгүй болгох хэрэгтэй.
- Зөөлөн хөрстэй газар дугуй хэрэглэх нь илүү үр дүнтэй болдог.