BEST OF 2015 - МЭДЛЭГ

Улиран одож буй 2015 онд Cardoctor.mn сайт та бүхэндээ пэйж хуудсаараа дамжуулан 1900 гаруй мэдээ, нийтлэл, зөвлөгөө зэргийг нийтлэн хүргэсэн байна. Үүнээс гишүүдийн хамгийн ихээр уншсан МЭДЛЭГ булангийн 10 онцлох нийтлэлийг сонирхуулж байна.

1. ЯВАХ ЭД АНГИЙН АНГЛИ - МОНГОЛ НЭРШИЛ

Автомашины сэлбэг хэрэгслийг хайх, түүнтэй холбоотой мэдээ материалыг гадаад хэлнээс хайхад англи хэлний нэршлийн асуудал гарч ирдэг. Энэ байдалд туслах үүднээс доорх англи-монгол нэршлийг бэлтгэн хүргэж байна. Тус нийтлэлийг 153000 жолооч сонирхож ээ.

2. ХАЙБРИД МАШИНААР УС ТУУЛАХДАА АНХААРААРАЙ

Хайбрид машин олшрохын хирээр түүний зөв хэрэглээг дэлгэрүүлэх, таниулах хэрэгцээ шаардлага тулгарч байна. Хэрвээ та тогтмол ус, гол гарах шаардлага тулгарсан бол доорх зөвлөгөөг санаарай. Энэхүү нийтлэл 111000 жолоочид хүрсэн байна. Гарчиг дээр дарж нийтлэлийг бүрэн эхээр нь уншаарай.

http://cardoctor.mn/news?id=487

3. АВТОМАШИНЫ АНГЛИ-МОНГОЛ НЭРШИЛ

Машиндаа хэрэгцээтэй сэлбэгийг захихад англи нэршил нь хэрэг болдог. Эсрэгээрээ сонирхсон машины мэдээллээ англи хэлнээс уншиж ойлгоход хэлний бэрхшээл тулгардаг шүү дээ. Тэгвэл энгийн, өргөн хэрэглэгддэг эд ангиудын нэршлийг танилцуулж байна гэсэн тус нийтлэлийг 105000 жолооч сонирхож ээ.

4. ОНЛАЙН КАТАЛОГ

Энэхүү онлайн хэрэгслийн туслалцаатай сонгосон машиндаа тохирох зөв аккумулятор, очлуур, тос сонгоход тусална. Энэхүү бүтээгдэхүүнийг 2015 онд ашиглалтад оруулсан бөгөөд цаашдаа илүү сайжруулахаар ажиллаж байна. Энэхүү каталогийг 101000 жолооч сонирхож ээ.

www.cardoctor.mn/catalog

5. Автомашинд зайлшгүй хийх хугацаат үзлэг, техник үйлчилгээ

Хугацаат техник үйлчилгээ - энэ бол таны автомашин аюулгүй, найдвартай, баталгаатай хөдөлгөөнд оролцох хамгийн чухал зүйл. Та машиндаа төдий чинээ анхаарал хандуулна, тэд таны итгэлийг төдий чинээ алдахгүй даана гэдэгт итгээрэй. Энэхүү инфографик зургийг 100320 жолооч сонирхож ээ.

6. АВТОМАТ ХУРДНЫ ХАЙРЦГИЙГ ХЭРЭГЛЭХ НЬ

Хурдны хайрцгийн P-R-N-D-2-1 горимууд болон O/D горимын үүрэг юу вэ? энэ талаарх нийтлэлийг 91000 жолооч сонирхсон байна. Гарчиг дээр орж унших боломжтой. Энэхүү нийтлэлийг 91000 жолооч сонирхсон байна.

http://www.cardoctor.mn/news?id=381

7. Хянах самбар дээр асдаг гэрэл болон мессеж

Автомашины хяналтын самбараар жолооч машинынхаа бүхий л мэдээлэлийг авч чаддаг. Хөдөлгүүрийн эргэлт, явж байгаа хурдыг, хөргөлтийн шингэний температурын заалт, маслын даралт, түлшний түвшин гэх мэт. Энэ МЭДЛЭГ булангийн нийтлэлийг 84000 жолооч сонирхсон байна.

8. ТАНЫ ПААР ХҮЙТЭН ҮЛЭЭЖ БАЙВАЛ УЧРЫГ ЭНДЭЭС УНШААРАЙ...

Таны паар муу, халуун биш үлээж байна уу? Тэгвэл доорх түгээмэл шалтгааныг шалгаад үзээрэй. Юуны түрүүнд эдгээрийг шалгахын тулд паар хэрхэн ажилладаг ямар гэмтэл түгээмэл тохиолддог талаар дурдая. Паарны ажиллагааны энэхүү нийтлэлийг 73000 жолооч уншсан байна.

http://www.cardoctor.mn/news?id=691

9. ӨНДГӨН ТУЛГУУРЫГ ӨӨРСДӨӨ ШАЛГАЖ СУРЦГААЯ

Машины урд тэнхлэгийн үүрэг бол залах бөгөөд үүний тулд дугуйнууд баруун, зүүн тийш эргэж хөдөлж байхаар хийгдсэн байдаг. Үүнийг бидний хэлдэгээр доод, дээд өндгөн тулгуурын туслалцаатай гүйцэтгэнэ. Тэгэхээр хөдөлгөөний маш чухал эд анги гэдэг нь харагдаж байна. Тэгвэл үүнийг хэрхэн шалгах аргийг та бүгдэд танилцуулая нийтлэлийг 53000 жолооч сонирхсон байна. Гарчиг дээр дарж унших боломжтой.

http://cardoctor.mn/news?id=466

10. АМОРТИЗАТОР МУУДВАЛ ЯАДАГ ВЭ?

Танд эдгээр шинж тэмдэг мэдрэгдэж эхэлсэн бол амортизатороо яаралтай солиулаарай. Зарим жолооч нар өвлийн улиралд муудсан амортизаторыг солихгүй нэг мөр зун солихыг хүлээдэг.

Энэ нь буруу бодол бөгөөд муудсан амортизатор бусад эд ангийн ажиллагаанд цохилтыг шууд дамжуулж пүрш, втулкийг илүү хурдан муутгах, кузовт дуу оруулах, аюулгүй байдлыг 0 түвшин рүү аваачих аюултай байдгийг үргэлж санаарай. Гарчиг дээр дарж үндсэн нийтлэлийг унших боломжтой. Сонирхсон жолоочийн тоо: 52448 хүн

11. САВАНТАЙ УС АВТОМАШИНД ЧУХАЛ НӨЛӨӨТЭЙ

Савантай усаар машин угаах гээд байна уу? гэж бодож магадгүй юм. Мэдээж савангаар юм угаадгийг хүн болгон мэднэ. Бас машин угааж л байдаг шүү дээ. Гэтэл угаахаас илүү бас нэг хэрэглээ байдаг. Сүүлийн үед үүнийг хэрэглэхээ болиод байгаа мэт санагдаж байна. Энэхүү нийтлэлийг 52000 жолооч сонирхсон байна. Дэлгэрэнгүйг гарчиг дээр дарж уншаарай. Сонирхсон жолоочийн тоо: 50350 хүн

http://cardoctor.mn/news?id=488