ДАЛДЫН ХҮЧТЭН ШАМАН
"Шаман” хэмээх энэхүү газар уснаа явагчийг оросын АВТОРОС компани бүтээсэн. Бартаат замын хүлэг гэхэд зорчигч болон жолоочийн тав тухыг дээд зэргээр хангаж өгчээ. Харин жолоочийн хажууд зорчигчийн суудал байхгүй, жолооч голдоо байрлаж, удирдлагын самбарыг тойруулан хийж өгсөн байна.
КУЗОВ
Энэхүү ATV ангилалд хамаарах машин нь орчин үеийн техникийн дэвшлийг хуучин үеийн технологитой хослуулан гаргаж авснаар онцлог юм. Жишээ нь тэрээр үл хамаарах 4 тэнхлэгтэй, гэхдээ кузов-рам бүтэцтэй, 8х8 буюу бүх дугуйн хөтлөгчтэй гэдгээрээ хүч дамжуулах эд анги нь онцлог болж чаджээ.
Мэдээж замын нөхцөлдөө тулгуурлан дугуйны хийн даралтыг кузов дотроосоо удирдаж жолоодлогын тав тухыг сайжруулах, цас, мөс, шавар, элсэнд туулах чадварыг нэмэгдүүлэх боломжтой болсон. Улмаар усанд явах боломжтойгоор хийсэн нь түүнийг яах аргагүй гайхшруулж байна.
САЛОН
Шаман буюу Монголоор БӨӨ хэмээгч энэхүү тэрэг нь маш тухлаг салонтай. Үйлдвэрлэгчийн зүгээс анчид болон аялагч нарт зориулан 2 хувилбарыг санал болгож байна. Энэхүү 2 хувилбарын гол ялгаа нь суудлын тохиргоо, түшлэг, аюулгүйн бүс зэргээр ялгагдана. Жишээ нь аялагчын хувилбар нь 8 хүн тус бүрийн суудалтай бол анчдын хувилбар нь ор болдог 4 хүний суудалтай гэх мэт... Мөн багаажны зай нь маш уужуу гэдгээрээ анхаарлыг ихээр татаж байна.
ЖОЛООДЛОГО
Замын нөхцөлд тохируулан 3 горимоор жолоодлого тохируулах боломжтой. Зураг дээрээс тодорхой үзээрэй...
ТЕХНИК ҮЗҮҮЛЭЛТ
- Тэнхлэг: 8х8
- Хурд: Дээд хурд 70 км/,доод хурд 2 км/ц, усанд явах хурд 7 км/ц
- Кузовын жин: 4800 кг
- Хөдөлгүүр: IVECO F1C, 3.0 TDI
- Хүч: 176 м.х
- Чадал: 350 Нм
- Шатахууны төрөл: Дизель
- Бакны багтаамж: 260 л
- Шатахуун зарцуулалт: 25л/100км
- Кроп: Механик 5 шатлалт
ТАНИЛЦУУЛГА ОРОС ХЭЛ ДЭЭР ТАТАХ [ЭНД] ДАРНА УУ.
Эх сурвалж: www.cardoctor.mn | www.avtoros.info