HYBRID HARRIER-ИЙН ХОЙД РЕДУКТОРТ ATF WS ТОС ХИЙДЭГ

Сайн байцгаана уу? Би доктор авто сүлжээ компанийн худалдааны зөвлөх Ц.Минийхүү байна. Жолооч та бүхэндээ HARRIER машины хойд редукторын талаарх бяцхан зөвлөгөөг хүргэе.

HARRIER машин нь хөдөлгүүрийн багтаамж, зэрэглэлээс хамаарч хойд тэнхлэг нь редуктортой эсвэл редукторгүй хийгдсэн байдаг. Үүнээс гадна шатахуун зарцуулалтыг багасгах Hybrid (хосолмол хөдөлгүүртэй) загварууд нь хойшоо явсан кардан голыг хасаж, хойд тэнхлэгт нь цахилгаан мотор хийж өгснөөр хөтлөх хүчийг нэмэгдүүлэх болсон.

Цахилгаан редуктор нь компьютерээр зохицуулагдаж салж нийлж байдаг бөгөөд шаардлагатай тохиолдолд залгагдаж дөрвөн дугуйгаар зүтгэдэг. Энэ төрлийн редукторт автомат кропны шингэн (ATF WS) хийх бөгөөд 40.000 км тутамд солиулахыг үйлдвэрлэгчээс зөвлөдөг. Харин энгийн редукторт API GL-5 буюу 80W-90 зэрэглэлтэй тосыг хийх бөгөөд 20.000 км тутамд сольж байхыг зөвлөдөг.

Машин эргэлт хийх, хурд авах бүрт редукторын ачаалал ихсэж тосоо бохирдуулдаг. Манай орны эрс тэс уур амьсгалаас шалтгаалаад хойд редукторын тос бохирдох нь амархан байдаг ба ус орсон байх нь түгээмэл. Ингэсэн тохиолдолд редуктор нь амархан дуу ордог бөгөөд гэмтэл үүсэх эх үүсвэр болдог.

Редукторын тосыг шалгах, солиход тийм ч их хугацаа шаарддаггүй тул та бүхэн заавал шалгуулж, шаардлагатай тохиолдолд солиулаарай.

Танд 500 тэмдэгт үлдсэн байна.