HYBRID ХӨДӨЛГҮҮР ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?

Шатахууны үнэ өсөж байгаа өнөө үед автомашин хэрэглэгч нар хуучин машинаа уламжлалт бензин хөдөлгүүртэй биш хосолсон HYBRID хөдөлгүүртэй машинаар сонгох нь элбэг боллоо.

Хүн бүрийн анхаарлыг татах болсон Хайбрид хөдөлгүүрийн ажиллагааг та бүхэнд инфографик хэлбэрээр танилцуулая.

Цахилгаан мотор болон бензин хөдөлгүүр хамтдаа хэрхэн ажилладаг вэ?

Зогсож байгаад хөдлөх үед
Цахилгаан мотор машиныг асааж, 25 км/ц хүртэл зөвхөн баттерэйн цэнэгээр цахилгаан моторын тусламжтай машиныг хөдөлгөдөг. Энэ нь hybrid автомашиныг хурдны замаас илүүтэйгээр хот дотор барихад илүү үр ашигтай байдгийн шалтгаан юм.

Тогтмол хурдтай явж байх үед
Энэ үед зөвхөн бензин хөдөлгүүрээ ашигладаг, учир нь бензин хөдөлгүүрийн хамгийн үр ашигтай үе юм. Тогтмол хурдтай явж байх үед бензин хөдөлгүүр нь генераторыг ажиллуулж, цахилгаан үүсгэснээр дараа хэрэглэх цэнэгээ батерейд хуримтлуулж байдаг.

Огцом хурдалж байх үед
Энэ үед цахилгаан болон бензин хөдөлгүүр дугуйнд очих хүчийг нэмэгдүүлэхийн тулд хоёулаа ажилладаг. Ингэж хамтдаа ажиллах боломжийг хүч хуваарилагч хурдны хайрцаг өгдөг. Энэ үед бензин хөдөлгүүр мөн л генераторыг ажиллуулж байх бөгөөд цахилгаан хөдөлгүүр батерейнаас болон генератораас ирэх хүчийг аль алийг нь ашиглаж байдаг.

Тоормослох болон хөдлөх үед
Тоормослох болон болих үеийн хүчийг ашигтайгаар хэрэглэхийн тулд “сэргээгдэх тоормосны систем” гэгддэг ухаалаг систем бий болжээ.

Машин нэгэнт удааширч, хурдаа хасаж байгаа үед бензин хөдөлгүүр болон цахилгаан мотор хоосон ажиллах шаардлагагүй байдаг. Дээрх систем энэ үед дугуйнаас ирэх хүчээр генераторыг ажиллуулах бөгөөд генератороос гарсан цахилгаанаар баттерэйг цэнэглэдэг байна.

Бүрэн зогссон үед
Цахилгаан болон бензин хөдөлгүүр хоёулаа унтардаг бөгөөд батерейны цэнэгээрээ хөгжим, дэлгэц, гэрэл зэргийг ажиллуулдаг.

Ажиллагааг видео хэлбэрээр үзэх: