АЮУЛГҮЙН СИСТЕМҮҮД БҮХ МАШИНД СТАНДАРТААР БАЙДАГ УУ?

Автомашины зар сурталчилгаанд жолооч болон зорчигчдыг  хамгаалах автомат хамгаалалтын системтэй гэж сурталчилдаг. Мэдээж хэрэг автомашины аюулгүйн технологиуд болох мэдрэгч, камер, хамгаалалтын тоноглолууд улам бүр сайжирч мөн эдгээрийг үйлдвэрлэхэд улам бүр хямд өртөгтэй болсоор байгаа. Сүүлийн үеийн Hyundai Elantra, Accent зэрэг хямд автомашинуудад хүртэл стандартаар аюулгүйн системүүдийг суурилуулдаг болсон. Гэсэн хэдий ч хамгийн сүүлийн үеийн шилдэг гэж сурталчилдаг эдгээр аюулгүйн системүүд бүхий л автомашинд байдаггүй, зөвхөн өндөр зэрэглэлийн автомашинууд эсвэл заримд нь стандартаар бус нэмэлт үнээр санал болгосоор байна.

Эдгээр аюулгүйн системүүдийн талаарх нэгэн сонирхолтой судалгааг автын томоохон сайтуудын нэг болох Caranddriver.com явуулсан байна. Тэд нийт зах зээл дээр худалдаалагдаж буй 350 төрлийн автомашины аюулгүйн хамгаалалтын систем болон тоноглолын сонголтууд зэргийг судалж хэдэн хувьд нь шинэ аюулгүйн системүүд стандартаар суурилуулагддаг эсвэл санал болгодог талаар судалсан байна. Хэдийгээр эдгээр технологиуд улам бүр түгээмэл болж байгаа ч гэсэн стандарт болж бүхий л автомашинд суурилагдах болтол тодорхой хугацаа шаардлагатай нь ойлгомжтой юм. Ингээд судалгааны үр дүнтэй танилцъя.

Арын хэсгийн аюулгүйн дэр 17% REAR SIDE AIRBAGS


Бүрэн хэмжээний хөшгөн аюулгүйн дэр нь зөвхөн Jeep Wrangler болон цөөн хэдэн тансаг coupe загваруудад стандартаар суурилагддаг бөгөөд нийт авч үзсэн 350 автомашинаас ердөө 46 загварт л арын хэсгийн аюулгүйн дэрийг стандартаар суурилуулсан байв. Зарим төрлийн Audi болон Mercedes Benz-үүдэд нэмэлт сонголтоор суурилуулж болдог гэнэ.

BLIND-SPOT MONITORING 59%


Харагдахгүй байгаа объектыг илрүүлэх систем нь автомашины толинд харагдахгүй тусахгүй байгаа автомашин эсвэл урд талд ямар нэгэн объект буй эсэхийг мэдэрч дохио өгдөг систем юм. Jaguar болон Land Rover машинуудад хажуугаар гүйцэж төрүүлж буй автомашин өнгөрөхөд анхааруулах гэрлээр мөн дохио өгдөг байна.

Ухрахын камер 93% BACKUP CAMERAS


АНУ-ын хувьд 2018 он гэхэд бүх автомашинуудад ухрахын камер суурилуулсан байхыг шаарддаг болох гэнэ. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар нийт судалгаанд хамрагдсан машины 43%-д нь стандартаар ухрахын камер байдаггүй, зөвхөн нэмэлт сонголтоор суурилуулдаг байна. Lamborghini-н хувьд гэхэд л энэхүү нэмэлт нь 3900$-н үнэтэй байдаг аж.

Adaptive Cruise Control 50%


Энэхүү систем нь урд талд явж буй автомашины зайг мэдэрч, гэнэт зогсох эсвэл хурдаа хасах үед мөргөхөөс хамгаалж хурдыг бууруулдаг систем юм. Сүүлийн үеийн хувилбар нь гэнэт машин гүйцэж түрүүлж урд орж ирэхийг мэдэрч жолоочид дохио өгөх, бүр илүү ойртох үед машины хурдыг сааруулж, цаашлаад бүрэн зогсоодог систем юм. Гэвч нийт 350 машинаас зөвхөн талд нь стандартаар суурилуулдаг байв.

Forward-Collision Alert 60%


Урд талаар мөргөлдөхөөс хамгаалах дохиолол нь Adaptive Cruise Control-ийн адил мэдрэгч, радар, лазер болон камераар урд байгаа зүйлсийн зайг мэдэрч дохио өгөх систем юм. Энэхүү систем сүүлийн жилүүдэд улам бүр нийтлэг болсоор байгаа.

Хэдийгээр эдгээр технологиуд улам бүр түгээмэл болж байгаа ч гэсэн стандарт болж бүхий л автомашинд суурилагдах болтол тодорхой хугацаа шаардлагатай нь ойлгомжтой юм.

Автомат тоормосны систем 45% AUTO BRAKING

АНУ-ын засгийн газар, холбогдох газрууд мөн нийт 20 автомашин үйлдвэрлэгч нарын хэлэлцээрийн дагуу 2022 он гэхэд автомат тоормосны системийг стандарт хэрэгсэл болгох дээр нэгдсэн байна. Энэ нь forward-collision alert зөвхөн дохио өгөхөөс гадна цаашлаад автомашиныг автоматаар зогсоодог болно гэсэн үг юм. Гэхдээ энэхүү системийн хувьд үйлдвэрлэгч болгон дээр автомашиныг ямар хурдтай яваагаас шалтгаалан ямар хүчээр зогсоох зэрэг дээр ялгаатай байхаар шийдсэн. Жишээ нь зарим нь втомашиныг бүрэн зогсоох хүчтэй байхад зарим нь арай бага хүчтэй гэх мэт.

Өвдөгний аюулгүйн дэр 50% KNEE AIRBAGS


Өвдөгний аюулгүйн дэр зайлшгүй байх ёстой талаар ямар ч хууль дүрэм байдаггүй боловч Авто замын Аюулгүй Байдлын Даатгалын Институтын (IIHS) хүндрүүлсэн тест болон олон жилийн ослын судалгаанаас үзэхэд өвдөгний хэсгийн аюулгүйн дэр урд талын мөргөлтөөс үүдэлтэй өвдөг, хөлний гэмтлийг бууруулах боломжтойг баталсан байна. Зарим автомашины хувьд хажуугийн өвдөгний аюулгүйн дэртэй байдаг.

Lane-departure warning 54%


Цагаан зурвас давахаас сэргийлэх систем нь камерын тусламжтайгаар автомашины цагаан зурвас дотор явж буй эсэхийг хянаж байдаг систем юм. Өөрөөр хэлбэл автомашин аль нэг тийшээ цагаан зурвас хэтэрвэл жолоочид сануулж дохио өгнө. Эдгээр дохио нь дуу хоолой, эсвэл дэлгэц дээр харуулж эсвэл жолоочийн рульд,  суудалд чичиргээ өгч мэдээлдэг байна. Харанхуй эсвэл бороотой манантай үед жолоочийг өөрийн эгнээ дагуу цагаан зурвасын хооронд явахад тусалдаг давуу талтай.

Lane-keeping assist 28%


Өмнөх аюулгүйн систем нь замын цагаан зурвас давахаас сэргийлж дохио өгдөг бол энэхүү систем нь цагаан зурвас хэтрэх, хэтрэхээс сэргийлэх зорилгоор рулыг автоматаар тохируулах эсвэл хөдөлгүүрийн эргэлтийг бууруулах зэрэг үйлдлийг давхар үзүүлдэг юм.