FORD EXPEDITION

Өөрийн ангилалдаа бэст сэллэр болж байсан энэ загвар нь 2004 оны F-150 пикапын суурин дээр хийгдсэн бөгөөд хүндийн төвийг доошлуулан, рамны хатуулаг чанарыг 10% нэмэгдүүлжээ.

  • Урд талын никель нүүр, хагас дугуйрсан дөрвөлжин гэрэл, нэмэлт гэрэл нь үзэмжийг нэмэгдүүлж чадсан.
  • Нийт урт нь 374 мм, тэнхлэг хоорондын зай нь 304 мм-ээр уртасжээ.
  • EL хувилбарт арын 3 дахь эгнээний суудлыг эвхэхэд багаажны зай 1206 л болно. Хойд хаалга нь урт болсон тул арын зорчигчид бууж суухад хялбар болсон. 
  • 2-р эгнээний суудал нь голдоо хөдөлгөөнт 280 мм-ийн өргөнтэй ширээтэй, 3-р эгнээний суудал нь цахилгаан удирдлагаар 60:40-өөр налдаг байна.
  • Бүх хувилбаруудад Parktronic ухрах мэдрэгч, дугуйн хийн даралт хэмжигчтэй 17 инчийн хайлшин обод тавьсан. 275/55R20-захиалгаар хийнэ.
  • Хамгийн үнэтэй хувилбар болох Eddie Bauer-т бүх суудал нь цахилгаан удирдлагатай арьсан суудал, жолоочийн суудал 10 янзаар хөдөлдөг ба XLT загварт л 6 янзаар удирддаг.
  • Хоёр тусад нь тохируулж болох халуун болон хүйтнээр үлээх агааржуулагч, 6 CD-ний чэйнжер, 340W-ын 6 спийкер, МР3 тоглуулагч, iPod оролттой хөгжимтэй. 6.5 инчийн дэлгэцтэй DVD навигацийн систем, мөн хойд зорчигчдод зориулсан 8 инчийн дэлгэцтэй чихэвчээр сонсох боломжтой хөгжим суурилуулж болно.

Хүнд нүсэр их биед зориулан ганцхан төрлийн V8 5.4 литрийн нэг цилиндртээ 3 клапантай Triton хөдөлгүүр, 6 шаттай автомат хурдны хайрцагтай.

Нэг талдаа 5 татуургаас бүрдэх хойд талын үл хамаарах тэнхлэгт хөнгөн цагаан оролцуулж жинг хөнгөрүүлсэн бөгөөд хийн өргөгч нь буух суух үед доошлох төдийгүй, эргэлт тойруу дээр кузовын хазайлтыг багасгах үүрэгтэй.

Тогтворжуулах Advance Trac систем, тэнцвэржүүлэх Roll Stability Control системүүд нь жолооны хүрдэнд очих ачааллыг 15% багасгаж өгдөг. Байнгын 4 дугуйгаар хөтлөх систем болон төвийн дифференциалтай.