FORD ESCAPE / MAVERICK
Хойд Америкийн зах зээлд залуусын спорт компакт жийп хэмээн алдаршсан энэ загвар Америктаа Мercury Mariner нэрээр худалдаалагддаг.
Экспортын нэр нь Escape/Maveric бөгөөд 2001 оноос борлуулагдаж эхэлсэн. 2006 оны байдлаар нийтдээ Монтана мужийн Канзас болон Охаёо мужийн Эвон Лэйк хотод 211200 ширхэг үйлдвэрлэгджээ.
2005 онд бага зэргийн шинэчлэл хийгдсэн бөгөөд түүнээс хойш дахин шинэчлэл хийгээгүй байна.
Энэ өөрчлөлтөөр урд талын хэсэг тэр чигтээ өөр болж суудлын хөнгөн тэрэг маягийн төрхтэй болжээ. 15 ба 16 инчийн хайлшин ободны сонголт нэмэгдэж араа солих бариул жолооны хүрдний хажуугаас суудлын дунд шаланд байрлах болсон байна.
Limited ba XLT гэсэн үнэтэй хувилбаруудад арьсан суудалтай бөгөөд бүх загварын хамгийн арын хаалганы шил нь тусдаа удирдлагаар онгойлгох боломжтой болсон. Аюулгүй байдлын Standart Personal Safety System-тэй ба урд талын суудлын аюулгүйн дэрний ажиллагааг унтраах боломжтой. Дугуйн даралтыг хянах төхөөрөмж хийсэн төдийгүй салоны доторх дуу чимээг багасгасан байна.
Шингэнт хүчлүүрээр залгагдах олон дисктэй тэнхлэг хоорондын төв дифференциал цоожлогч нь маш хурдан идэвхиждэг зэрэг нь жолоочийн үйлдлийг хөнгөвчилж өгдөг.
Эх сурвалж: www.cardoctor.mn