NISSAN RNESSA
1998 он - 2001 он
Энэ загварыг Nissan-ийхан “MAV” (Multy Animation Vehicle) гэж дууддаг юм. Төслийн зорилго “Дугуйн дээр уудам орон зай” гэсэн чиглэлээр байсан. Тийм ч учраас энэ загвар нь вагон, минивэн, SUV, хэчбак, турвагон гэсэн их биеийн загваруудын шинжийг бүгдийг агуулсан гэхэд болно.
Угаасаа Америкийн Калифорни мужийн үйлдвэрт туршиж байсан Altra EV гэх цахилгаан авто машины суурийг ашигласан учраас тэнхлэг хоорондын зай нь 2800мм болсон юм. Цахилгаан машинд бол энэ хоорондох зайд баттерейг байрлуулах төлөвлөгөөтэй байжээ. Энэ хэмжээ нь люкс ангиллын Cedric/Gloria-н үзүүлэлттэй яг адил юм.
Шалны өндөр байрлал нь таазны өндөр байх боломжийг багасгаж бууж суухад хэн ч гэсэн тохиромжтой гэж хэлэхгүй нь лавтай. Харин арын суудал нь 57 см гүйх боломжтой хийсэн нь хамгийн эцэст тулгахад урд суудлаас 1 м орчим зайд хойд суудал байрлах нь лимузинд суусан мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ийм зайтай болдог болохоор зарим хувилбарт урд суудал нь 180 градус эргэж өөдөөсөө харсан лимузин суудал мэт болдгоор хийсэн байдаг.
1998 онд Японд худалдаалагдсан Rnessa EV цахилгаан хувилбар нь шалан доороо Sony-гийн 12 ширхэг Liti-ion баттерейтэй бөгөөд нэг удаагийн цэнэглэлтээр ойролцоогоор 5 цаг буюу 230 км явах ба 1000 удаа цэнэглэх боломжтой 360 кг жинтэй юм.
Хос цахилгаан хөдөлгүүр нь 62kW чадалтай ба хэмжээ багатай 16000 эргэлт хийх боломжтой ба цэнэглэх арга нь америкийн цэргийн индукцээр цэнэглэх технологитой.
Бүх хувилбарууд нь 4 цилиндртэй DOHC 2.0 литрийн SR20DE, SR20DET turbo, 2.4 литрийн КА24DE гэсэн 3 төрлийн бензин хөдөлгүүртэй.
2000 оны 1 сард хэсэгчилсэн шинэчлэлт явагдсан ба үүгээр гадна дотно талын өөрчлөлтөөс гадна SR20DE хөдөлгүүрт CVT хурдны хайрцаг тавигджээ. Үүнтэй зэрэгцэн мөн Nissan Axis ч мөн сайжруулалт хийсэн.
- Сарын дундаж борлуулалт гарсан даруйдаа 6500 ширхэг байсан ба яваандаа 1000 ширхэг болж 2000 он гэхэд ердөө 10 ширхэг болсон байна. Нийт ердөө 40000 ширхэг борлуулагдсан учраас 2001 оны 7 сард үйлдвэрлэлийг бүр мөсөн зогсоож, дараагийн загвар гараагүй юм.
Эх сурвалж: www.cardoctor.mn