NISSAN TIIDA LATIO
SC11 загвар (2004 оноос)
Nissan Tiida Latio нь Nissan автомашин үйлдвэрлэлийн сeдан тэрэг юм. Latio гэж дангаар нь дуудах ч тохиолдол байдаг.
Байгууллага компанийн, сургалтын, такси зориулалтаар ашиглах нь их байдаг.
2004 оны 10 сарын 30-нд Nissan автомашины үйлдвэрлэлийн хэчбак моделийн түүхэнд Tiida-гийн анхны загвар борлуулагдаж эхэлсэн. Түхайн үед тус компанийн бага оврын седан Sunny загварын шинэчлэгдсэн загварууд гарч ирэхгүй байсан.
Гэвч дээд чанарын цоо шинэ седан боловсруулан гаргах шаардлага тулгарч байсан учир Sunny загварын оронд гарсан дараагийн үеийн загвар гэж хэлж болох ч тийм биш байсан юм. Анхандаа хэчбак модель байсан Tiida-аас ялгахын тулд урд нүүрэн хэсгийг арай өөр болгосон ч дараа нь загварын хэсэгчилсэн өөрчлөлт хийх үед бараг л ижил дизайнтай болсон байна.
Дотор дизайн Tiida-тай бараг адил, Tiida металл оруулга ихтэй бол, Tiida Latio модон оруулга ихтэй байдаг.
Япон, Хятад, Тайван, Тайланд, Австрали, Америк зэрэгт зориулан гаргадаг бөгөөд загварууд бүгд тус тусын улсад байрлах Nissan-ын үйлдвэрт үйлдвэрлэгддэг байна. Мөн хойд Америкт Nissan Versa сeдан нэртэйгээр гарсан.
- 4 хаалгатай сeдан дотроос хамгийн хямд машинд тооцогддог.
- Ойролцоогоор 9990 доллар. Хөдөлгүүр нь 1.5 л буюу 1.8 л багтаамжтай гэсэн 2 янз байдаг.
Хурдны хайрцаг нь экстроник CVT, компьютерийн автомат удирдлагатай 4 шаттай автомат (15 S: e-4WD : 15 B), 6 шаттай механик кроптой (18G). Мөн 2008 оны 9 сард төлөвлөгдсөн сургалтын машинд 1.6 л-н хөдөлгүүртэй 5 шаттай механик хурдны хайрцагтай байхаар хийгджээ.
Машины доод суурь Tiida-тай төстэй, Renault машинд байдаг Б платформын тэнхлэг хоорондын зайг уртасгаж хэрэглэсэн байна. Nissan Cima-ийн салонтой төстэй өндөр уужуу салон хийж өгсөн. Урд суудал Nissan Teana-ийн суудалтай ижил хэмжээтэйг суурилуулсан. Тiida-ийн арын суудал шиг гүйдэг биш гүйдэггүйгээр хийж өгсөн байна.
Арын суудал нь Тiida-г бодвол арай өргөн. 2008 оны 1 сард Tiida-тай зэрэг загварын хэсэгчилсэн шинэчлэлд орсон. Хятадад 2007 оны 11 сард загварын шинэчлэл хийгдсэн загвар борлуулагдсаар байна.
Хачбак моделээс ондоо дизайнтай байсан урд нүүрэн хэсгийг Tiida-тай төстэйгээр шинэ дизайнтай болгож гаргалаа. Мөн Tiida-тай төстэйгээр хянах самбарын дизайныг шинэчлэн, 18G загварт 6 шаттай механик хурдны хайрцаг тавьж өгсөн. Үүнийг хойд Америкийн Nissan Versa-д суурилуулсан бөгөөд үндсэндээ ижил төстэй механизм хийгдсэн. Энэхүү загвар шинэчлэлээр Оотэкжапанаас гаргадаг AXIS модель зогсож (Tiida үргэлжлэн гаргах болсон), хойд далавчаас бусад спорт хормойг хассан.
Японы хэрэглэгчдэд гаргасан Tiida нь 15S, 15M, 15G, 18G гэсэн загвар байдаг.
15S, 15M-д e-4WD гэсэн цахилгаан мотороор хойд 2 дугуйг эргүүлдэг 4 дугуйгаар хөтөлдөг систем тавьсан.
S,M,G-д тус тус тусдаа ондоо суудал суурилуулсан байхад, тусгай загвар болох 15B-д энэ 3 маркт байдаггүй тусдаа суудал бас Nissan Note маркад байдаг рультэй болгож өгчээ. 2008 оны 9 сарын 1-нд 15B загварт түшиглэсэн сургалтын машиныг Оотекжапанаас гарган борлуулж эхлэв.
5 шаттай механик (HR16DE гэсэн шинэ хөдөлгүүртэй), 4 шаттай автомат хурдны хайрцагтай (15B дээр суурилсан хөдөлгүүртэй) 2 загвар гарсан. Кагошима Nissan үйлдвэрт бүтээгдэн гарсан Tiida Latio нь (зөвхөн бeнзин хөдөлгүүртэй) өмнө нь үйлдвэрлэгдээд зогссон Nissan Crew загвартай харьцуулахад машины нэгж үнэ 400000 иенээр хямд, газаар явдаг машинаас бeнзин хөдөлгүүртэй мөртлөө нийт үйлдвэрлэлийн өртгөөрөө давуу хямд байж чадна гэж тооцож байгаа юм.
Түүх: SC11 загвар (2004 оноос)
2004 оны 10 сарын 30
9 сард танилцуулагдсан Tiida-гийн сeдан загвар болж гарахдаа 1 сар хожуу оройтож гарсан байна. 2008 оны 1 сарын загварын шинэчлэлд Tiida-д байдаг урд нүүрэн хэсгийг арай өөрчлөн гарсан байна.
2005 оны 1 сарын 11.
Шинээр гаргасан MR18DE загварын 4 цилиндртэй цуваа байрлалтай 1.8 л-н багтаамжтай хөдөлгүүртэй 18G загвар нэмэгдэж гарсан.
2005 оны 4 сар.
Хятадын хэрэглэгчдэд зориулан гаргасан Тiida Sedan гарсан . HR16DE загварын 4 цилиндртэй цуваа байрлалтай 1.6 л-н багтаамжтай хөдөлгүүртэй, 4 шаттай автомат хурдны хайрцагтай машин юм.
2005 оны 12 сарын 21.
Нэг хэсгийг хэсэгчлэн өөрчилсөн. Дээд ангиллын G-д ашиглагддаг модон арьсан оруулгуудыг хийж өгсөн.
2006 оны 6 сар.
Тайван, Тайланд зэрэг оронд ар араасаа борлуулагдаж эхэлсэн.
2006 оны 12 сарын 25.
HR15DE хөдөлгүүр болон CVT-г сайжруулснаар бензин зарцуулалтыг багасгасан бөгөөд 15B загварт х-tronic CVT автомат хурдныг хайрцагтайг сонгох боломжтой болсон. Мөн алсын удирдлагатай түлхүүртэй болсон.
2007 оны 11 сар
Японы хэрэглэгчдэд зориулсан машинаас урьтаж хятадын машинд загварын өөрчлөлт явагдсан.
2008 оны 1 сарын 28.
Тийдатай ижил нэгэн зэрэг загварын шинэчлэлт явуулсан.
2008 оны 9 сарын 10.
Оотэкжапанаас сургалтын тэрэг гарч эхэлсэн.
2008 оны 10 сарын 1.
Машины зориулалтыг дээшлүүлсэн. 1.8 л-н хөдөлгүүрийн тэрэгт 15 инчийн хайлшин обудтай дугуй суурилуулсан, дунд гарын 15М –д ухаалаг түлхүүр зэргийг суурилуулсан.
2008 оны 12 сарын 17.
2009 оны 3 сар хүртлэх машин хард дисктэй хөгжимтэй болж , зарагдаж эхэлсэн байна.
2009 оны 5 сарын 19.
Бэнзин зарцуулалтыг сайжруулсан. HR15DE хөдөлгүүртэй CVT автомат хурдны хайрцагтай (15M,15G ) тэрэг нь 2010 оны түлшний зарцуулалтын хэмнэлтийг 25%-р дээшлүүлсэн. Мөн их биеийн өнгө өөрчлөгдсөн, зарим маркийн машинд удирдлагын төвтэй холбогддог навигаци систем, дэлгэцтэй CD, FM радио тоглуулагчтай, ухрах камертайгаар тоноглож өгсөн байна.
2009 оны 9 сарын 1.
Кагошима Nissan үйлдвэрээс Tiida Latio-г таксийн зориулалтаар (бензин) борлуулж эхэлсэн.
2009 оны 9 сарын 15.
Хойд Америкт борлуулагддаг Nissan Versa сeдан нь загварын шинэчлэлт хийгдээд 2010 оны загварт шилжсэн. 1.6 л-н хөдөлгүүртэй сeданаас бусдад урд нүүрэн тал, хөнгөн цагаан обуд, дугуйн кoлпакны дизайн өөрчлөгдсөн.
2010 оны 8 сарын 6.
Нэг хэсгийг өөрчилсөн. 2 дугуйгаар хөтөлдөг 2WD тэрэгт шинээр товчлуур даран хөдөлгүүрийг асаах болон х-троник CVT удирддаг, явж эхлэх хурд авах үед түлш хэмнэх үйлдлийг хийх боломжтой болсон. Мөн 15S–н хурдны хайрцагийг х-tronic CVT болгон өөрчилж, түлш зарцуулалтын хэмнэлтийг сайжруулсан.
2010 оны түлш зарцуулалт хэмнэлтийг 25% дээшлүүлсэн. Агааржуулагчийн системийг LCD дэлгэцтэй болгосон. 1.8 литрийн хөдөлгүүртэй 18G загварын үйлдвэрлэл зогссон. Оотэкжапанаас гаргасан сургалтын тэрэгний суудлын бүрээсийг өөрчилж хаалганы толийг автомат алсаас удирдагчтай болгосон.
Эх сурвалж: www.cardoctor.mn