NISSAN TIIDA

1-р үе C11 (2004)

Nissan Tiida нь ниссан автомашин үйлдвэрлэлийн 5 хаалгатай хeчбак загварын суудлын тэрэг юм. Nissan Tiida нь В платформ загварын суурин дээр тэнхлэг хоорондын зайг ихэсгэж  хийсэн тэрэг юм.

Кузовын хэмжээ нь нийт урт 4205мм, нийт өргөн 1695мм, нийт өндөр 1535мм (4 дугуйгаар хөтөлдөг загварт 1540мм) тэнхлэг хоорондын зай 2600мм. Хөдөлгүүрийн  бага дунд эргэлтийн үеийн ажиллагаа хөнгөн, түлш зарцуулалт, байгальд ээлтэй байдлаараа өмнөх QG загвараас их хэмжээгээр сайжруулан шинээр гаргасан HR15DE цуваа 4 цилиндртэй 1.5 литрийн хөдөлгүүртэй.

2005 оны эхээр мөн шинээр MR18DE цуваа 4 цилиндртэй 1.8 литрийн хөдөлгүүртэйг нэмж гаргасан байна. Мөн хилийн чанадад гаргах HR16DE цуваа 4 цилиндртэй 1.6 литрийн хөдөлгүүртэй Renault үйлдвэрийн K9K цуваа 4 цилиндртэй 1.5 литрийн дизель хөдөлгүүртэй загвар бий. Хурдны хайрцаг нь 4 шаттай (E-ATx) автомат, араа солигдох чадварыг сайжруулсан х-тronic CVT. Харин e-4WD систем нь туслах редуктор карданан гол хэрэглэлгүйгээр цахилгаан хөдөлгүүр тавьж 4 дугуйгаар хөтөлдөг систем юм.
2008 оны 1 сард загвар шинэчлэгдэж 18G-д  6 шаттай механик хурдны хайрцаг суурилуулсан. 2010 оны 8 сард загвар шинэчлэлээр аль аль загварыг зогсоосон.

Хятадад хэрэглэдэг загварт 5 шаттай механик хурдны хайрцаг суурилуулж өгсөн. Олон улсыг байлдан дагуулсан автомашины нэг. Анхандаа Азийг байлдан дагуулж байсан машин байсан, удалгүй 2006 онд Мексикт үйлдвэрлэгдэж хэлснээс хойш хойд америкийн бага оврын машины зах зээлд түрэн гарч ирж, улмаар 2007 оноос Испани, Ирланд, Польш, Унгар зэрэг европын орнуудад экспортлогдож эхэлсэн.

Хойд америк , канадад Nissan Versa, Сингапур, Индонез, Малайзад Nissan Latio , бусад зах зээл дээр Tiida нэрээр борлогддог. Японд зарагддаг сeдан нь Tiida Latio давхар нэрээр ялгадаг бол хилийн чанадад гаргадаг Сингапур, Малайзаас бусдад нь Latio Sport гэж нэрлэгддэг, бас хэчбак седан ч гэж нэрлэгддэг. Хятадад үйлдвэрлэгддэг тэрэг нь хятад ханзаар ижил дуудлагатайгаар үйлдвэрлэгддэг байна.

Түүх: C11 (2004 он)

Токио 37 –р мотор шоунд тийдагийн суурин дээр гарган зохиосон ши-нот (C-NOTE)-ийг танилцуулсан.

2004 оны 9 сарын 30

Оотэкжапанаас гаргасан Tiida Axis-ийг борлуулж эхэлсэн.

2004 оны 10 сарын 29

Tiida Latio (SC11 загвар) сeданыг гаргасан.

2005 оны 1 сарын 11

MR18DE загварыг гаргасан. Цуваа 4 цилиндртэй 1,8 л-н хөдөлгүүртэй.

2005 оны 4 сарын 19

Шанхайд Хятадад зориулагдсан Tiida hatchback загвар гарсан. Хөдөлгүүр нь 1,6 л–н багтаамжтай. 4 шаттай автомат кроптой, 5 шаттай механик кроптой байдаг.

2005 оны 12 сарын 21

Хэсэгчилсэн өөрчлөлт хийсэн. 15М-д манангийн гэрэл, арьсан рультэй байхад G загваруудад ухаалаг түлхүүр хийж өгсөн.

2006 оны 6 сар

Тайван, Тайландад борлуулагдаж эхэлсэн. Тайванд борлуулагддад загвар нь зөвхөн 1.8 л-н багтамжтай байхад, Тайландад борлуулагддаг загвар нь 1,6 л-н багтаамжтай мөн 1,8 л-н багтаамжтай хөдөлгүүртэй, 4 шаттай автомат хурдны хайрцагтай байдаг байна.

2006 оны зун

Хойд америкт Versa нэрээр худалдаалагдаж эхэлсэн.S, SL гэсэн 2 маркийн 1,8 л-н багтаамжтай хөдөлгүүртэй. S загвар нь 6 шаттай механик хурдны хайрцагтай, SL загварт CVT –тэй. S загварт 4 шаттай автомат хурдны хайрцагтай бөгөөд SL загварт японд байдаг загвартай ижил 15 инчийн хөнгөн цагаан хайлшин обудтай.

2006 оны 12 сар

Тайландад үйлдвэрлэсэн моделийг Австралид борлуулж эхэлсэн. 1,8л–н багтаамжтай хөдөлгүүртэй 4 шаттай автомат хурдны хайрцагтай, 6 шаттай механик  хурдны хайрцагтай байдаг.

2006 оны 12 сарын 25

Хэсэгчилсэн өөрчилсөн. Түлш зарцуулалтын хэмнэлтийг сайжруулсан. Алсаас оператортой холбогдож удирдах навигаци системтэй, алсын удирдлагатай түлхүүр хийж өгсөн.

2007 оны 6 сарын 5

Тусгай загвар(15S, 15S FOUR) нь хард дисктэй хөгжим бүхий алсаас холбогддог навигаци системтэй, хар арьсан оруулгатай болжээ.

2007 оны 11 сар

Японы үйлдвэрээс урьтаж Хятадын үйлдвэрээс гаргах загварт шинэчлэлт хийгдсэн. 15 инчийн хайлшин обуданд дизайны өөрчлөлт хийсэн.

2008 оны 1 сарын 28

Загварын шинэчлэлтээ хэрэгжүүлсэн. Урд нүүрэн хэсэг, урд хойд бампер, хойд гэрэл, дугуйн колпак зэрэг гадаад дизайнаа өөрчилсөн. Дотор талдаа Nissan Note загварт байдаг шиг хянах самбарт түлш зарцуулалтыг хэмжих хэмжигчтэй болсон. Хард дисктэй хөгжим тоноглосон.

2008 оны 10 сарын 1

Хэсэгчлэн өөрчлөлт оруулсан. 1.8 л-н багтаамжтай хөдөлгүүртэйд 15 инчийн хөнгөн цагаан обуд, М загварын тэрэгт ухаалаг түлхүүр, алсаас холбогдох навигаци систем суулгасан.

2008 оны 12 сарын 17

2009 оны 3 сар хүртэл хязгаартай борлуулах загварт  хард дисктэй хөгжим суурилуулсан.

2009 оны 5 сарын 19

Бензин зарцуулалтыг сайжруулсан. 1.5 л-н  хөдөлгүүртэй урдаа хөтлөгчтэй  CVT автомат хурдны хайрцагтай (15M,15G ) тэрэг нь 2010 оны түлшний зарцуулалтын хэмнэлтийг 25%-р дээшлүүлсэн. Мөн их биеийн өнгө өөрчлөгдсөн, зарим маркийн машинд удирдлагын төвтэй холбогддог навигаци систэм, дисплэйтэй CD, FM радио тоглуулагчтай, ухрах камертайгаар тоноглож өгсөн байна.

2009 оны 9 сарын 15

Хойд Америкт зориулагдсан машин 2010 оны загварт шилжсэн. Урд нүүрэн хэсэг, хөнгөн цагаан обуд мөн дугуйн калпакны дизайн өөрчлөгдсөн.

2010 оны 8 сарын 6

Нэг хэсгийг өөрчилсөн. 2 дугуйгаар хөтөлдөг 2WD тэрэгт шинээр товчлуур даран мотор асаах болон х-троник CVT-г удирддаг, хөдөлгөөн эхлэх хурд авах үед түлш хэмнэх үйлдлийг хийх боломжтой болсон. Мөн 15S –н хурдны хайрцгийг х-тronic CVT болгон өөрчилж, түлш зарцуулалтын хэмнэлтийг сайжруулсан. 2010 оны түлш зарцуулалт хэмнэлтийг 25% дээшлүүлсэн. Агaаржуулагчийн системийг LCD дэлгэцтэй болгосон. 1.8 л-н хөдөлгүүртэй 18G загварын үйлдвэрлэл зогссон.