NISSAN SUNNY

7-р үе В13 загвар (1990 он-1993 он)

Ерөнхий загвар нь В12 загвартай ижил боловч Nissan Sunny-ийн түүхэнд нэлээд дээд ангиллын бөгөөд сайн загвар болж чаджээ. Зөвхөн 4 хаалгатай седан хувилбартай ба купе нь Sunny нэрээ халж NX Coupe нэртэй болж EXA-ийн дараа үе болон гарсан. Бүх хөдөлгүүр нь бензин, DOHC болсон байна.

Зэрэгцээ нүдтэй байрласан 1 гинжээр хуваарилах голыг эргүүлдэг. 1,6 литрийн хөдөлгүүртэй GA16DE хувилбар нь Sunny төдийгүй  Nissan-ийн түүхэнд анх удаа механик бүтэцтэй хий хуваарилах механизмтай болсон. Мөн Sunny нь анх удаагаа 1,8 литрийн багтаамжтай бензин хөдөлгүүртэй “1,8 GT-S” хувилбарын загварыг үйлдвэрлэжээ. Энэ хувилбар нь DOHC, 16клапантай, октан өндөр бензин хэрэглэдэг, 140 морины хүчин чадалтай SR18DE хөдөлгүүр ашигладаг.

Дээд зэрэглэлийн Super saloon нь 8 төрөл байсан ба гадна дотно загвараа өөрийнхөө хүсэл сонирхолд бүрэн нийцүүлж болохуйц гайхалтай сонголттой байсан. Ихэнх загварууд нь сонголтоор шингэн бүхий ABS системтэй байсан бол үүнийг дагалдуулж хойд тоормосыг дискэн тоормос болгож байсан. Өнгөний хувьд мөн сонголтоор сайжруулсан лакан гадаргууг (Super Fine Coating) санал болгож байжээ.

1,5 литрийн багтаамжтай хувилбар нь бүрэн автомат байнгын 4 дугуйгаараа хөтөлдөг /Full Auto Full time 4WD/, 1.8 литрийн хөдөлгүүртэй хувилбар энгийн 4 дугуйгаараа хөтөлдөг /4WD/, дизель хөдөлгүүртэй хувилбар 4 дугуйгаараа хөтлөх горимыг сонгох (Part time) бөгөөд зөвхөн дизель  хөдөлгүүртэй загвар нь механик хурдны хайрцагтай.

  • 1990 оны 5 сар: 5 хаалгатай California вагон худалдаанд гарчээ. Энэ нь 2-р үеийн AD Van/AD wagon-тай ерөнхийдөө ижил загвартай болсон учраас Y10 загвар хэмээгджээ.
  • 1991 оны 1 сар: 1.6L, e-Super Saloon-ын суурин дээр Luxury interior буюу тансаг зэрэглэлийн салонтай GT-S, люктэй, 4 сэрээтэй арьсан руль бүхий “25th Anniversary” хувилбар худалдаанд гарсан. Мөн 5 сард 1.5 L Super Saloon, EX saloon-ийн суурин дээр мөн ийм нэртэй загвар үйлдвэрлэгджээ.
  • 1992 оны 1 сар: Хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба урд нүүрний эмблем болон бампер, протектор, колпакны загвар  өөрчлөгдсөн.
  • 1993 оны 12 сар: Япон дах үйлдвэрлэл нь зогссон бөгөөд В13 загвар нь одоог хүртэл Мексикийн Ниссаны үйлдвэрт TSURU /цүрү/ нэртэйгээр үйлдвэрлэгдсээр байгаа ажээ.
Авто спорт

1,6 литрийн багтаамжтай уралдааны VR загвар гарсан боловч March R загвар үндсэн үүргийг гүйцэтгэж байжээ. 1992 онд Carrosser компани Dirt Trial буюу бартаат замын уралдааны аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулж CII ангилалд Sunny 1.8GT-S загвар түрүүлж байв. Datora CII ангиллын гол машин болсон юм.

8-р үе В14 (1993 он-1999 он)

Худалдан авагчдын тоог нэмэгдүүлэх, үнийг бууруулах зорилготойгоор энэхүү шинэ загвар худалдаанд гарсан байна. Зөвхөн 4 хаалгатай седан загвар байсан боловч Lucino купе нь Nissan Lucino нэртэйгээр худалдаалагдаж байсан. Өмнөх В12, В13 загваруудаас тэнхлэгийг 105 мм-ээр уртасгаж орон зайг илүү нэмэгдүүлж, ая тухыг хангасан ба урд дугуйгаараа хөтөлдөг загварын хойд тэнхлэгт шинээр зохион бүтээгдэн үйлдвэрлэгдсэн олон татуургат хөндлөвч (multi link beam) бүхий тэнхлэг тавьсан байна.

Бензин хөдөлгүүрүүд нь бүгд олон цэгт буюу цилиндр бүрт цацдаг болсон. Цуваа 4 цилиндртэй DOHC хөдөлгүүрийг 1.6L GA13DE болон 1.5L GA15DE хөдөлгүүрүүд болгон сайжруулсан байна. Харин Super Touring загварт октан өндөртэй бензин хэрэглэдэг 1.8L SR18DE хөдөлгүүр, энгийн бензин хэрэглэдэг 1.6L GA16DE хөдөлгүүр, харин дизель загварт 2.0 л багтаамжтай CD20 хөдөлгүүрүүдийг тус тус тавьжээ. Мөн В14 загвар гарахаас 4 сарын өмнө 1.5 л багтаамжтай Lean-Burn буюу хэмнэлттэй хөдөлгүүр бүхий “1.5CX” загвар худалдаанд гарчээ.

1995 онд Pulsar Serie-тай адил загвартай Luchino hatchback худалдаанд гарчээ. Мөн энэ онд хэсэгчилсэн шинэчлэл явагдсан ба хойд хэсгийн загвар нэлээд өөрчлөгдөж гэрэл нь илүү том болжээ. Жолоочийн суудлыг SRS аюулгүйн дэртэй болгосон.

9-р үе В15 (1998 он-2006 он)

4 хаалгатай седан бөгөөд платформ нь MS платформ ашигласан. Хөдөлгүүр нь шинээр зохион бүтээсэн QG13DE, хэмнэлтэд хөдөлгүүр QG15DE, хий хуваарилах механизм бүхий SR16VЕ, QG18DD, NEO Di бензин цацагч бүхий 4 төрөл, нийт 6 төрлийн хөдөлгүүртэй байжээ. Мөн Sunny-ийн түүхэнд эхний бөгөөд эцсийн удаа Hyper CVT системийг тавьсан ба их гэрлийн лампны суурь нь маш ховор загварын IH01-г тавьжээ.

Спорт загвар болох 1.6VZ-R-хувилбарт B14 Luchino болон N15 Pulsar-т тавьж байсан 1.6L “NEO VVL” SR16VE  хөдөлгүүрийг тавьж өгсөн.  Энэ нь октан өндөртэй бензин хэрэглэдэг ба механик 5 араатай хурдны хайрцагтай, энгийн агааржуулагч эйркондишнтой.
Ингээд 1999 оны 11 сард Хойд Америкийн цэвэр агаарын төвөөс гаргасан - ялгаруулах утааны стандартыг тогтоосон ба үүнд анх удаа бензин хөдөлгүүртэй машин багтсан нь Sunny байсан юм.

  • 2001 онд “Super Saloon SV Limited” “EX Saloon SV Limited” загвар худалдаанд гарчээ.
  • 2003 онд Nissan-ийн 70 жилийн ойд зориулсан хувилбар мөн гарч байжээ.
  • 2004 оны 10 сард Япон дахь үйлдвэрлэл нь дуусаж 38 жилийн туршид үйлдвэрлэгдсэн Sunny түүх болон үлдсэн боловч 2005 оны 2 сард Пакистан улсад зориулсан экспорт эхэлсэн байна. Гэвч 2006 онд үйлдвэрлэлийг бүрэн зогсоожээ.