MAZDA RX-9 ЗАГВАР 400 МОРИНЫ ХҮЧТЭЙ ROTARY-ААР ЗЭВСЭГЛЭН ЭРГЭН ИРНЭ
RX-Vision загварыг танилцуулсны дараа авто сонирхогчдын дунд хүлээлт бий болсон. Тэгвэл компанийн зүгээс 2019 онд шинэ ротари хөдөлгүүртэйгээр гаргах төлөвлөгөөтэй байгааг мэдэгдлээ.
Энэ жилийн эхээр болсон Токио Мотор Шоунд RX-Vision concept загварыг
танилцуулсан. Уг загвар нь бидний сайн мэдэх RX-8 загварын залгамж
халаа болж гарах нь дээрх мэдээллээс тодорхой боллоо.
Японы
Holiday Auto сайтад зарим нэгэн техникийн мэдээллийг задалсан юм. Шинэ
RX-9 нь 1.6 литрийн хос роторт турбо хөдөлгүүртэй бөгөөд түүнээс 400 м.х
гарна гэж батлаад байна. Ингэснээр уг машин нь Маздагийн түүхэн дэх
хамгийн хүчтэй масс зах зээлд гарч буй машин болох юм. Үнийн хувьд тийм ч
айхтар биш. Түүнийг $80,000 орчимд барих төлөвлөгөөтэй бөгөөд та
сонирхож байгаа бол одооноос мөнгөө цуглуулсан нь дээр гэж зөвлөе.
Эх сурвалж: www.cardoctor.mn