MAZDA DEMIO
1-р үе
- Demio mio гэдэг үг нь Испани хэлний миний гэсэн үгнээс гаралтай.
- Demio-гийн анхны загвар нь 1996 оны 8 сард худалдаанд гарсан.
- 4-н хаалгатай авсаархан загвартай бөгөөд хэрэглэгчдээс маш өндөр үнэлэлт авсан.
- 1,3 литр болон 1,5-н литрийн багтаамжтай хөдөлгүүртэй ба урд дугуйгаараа хөтөлдөг.
- Хойд сандал нь эвхэгддэг учраас ачаа ачих боломжтой гэдгээрээ онцлог.
- 1998 оноос урд хамарны загвар нь шинэ өнгөтэй болсон бөгөөд хойд дугуй нь 20мм-ээр өргөсөж илүү тав духтай болжээ.
- Ингээд 1998 оны 12 сард томоохон шинэчлэл явагдсан.
- 1,3 литрийн багтаамжтай загвар нь автомат 3-н араанаас автомат 4-н араатай болсноос гадна тэнхлэг нь шинэчлэгдсэн.
- Мөн бүх загварууд стандартаар хий эргэхээс хамгаалах системтэй болсон.
- 2000-н онд спорт загвар худалдаанд гарсан. Энэ нь 1,5-н жилийн багтаамжтай хөдөлгүүртэй байсан бөгөөд дээврийн люк, арын далавч гэх мэт агаарын эсэргүүцлийг бууруулах эд ангиуд мөн NARDI брэндийн жолооны хүрдтэй болсон.
- 2001оны 6-н сард залуу охидуудад зориулсан 1,3-н литрийн багтаамж бүхий хөдөлгүүртэй Pure /Цэвэр ариун гэсэн утгатай/ болон спорт загварын Aero Active загвар худалдаанд гарсан.
2-р үе
2002 оны 8-н сард 6-н жилийн дараах анхны томоохон шинэчлэл явагдаж 2 дахь DEMIO мэндэлсэн.
Өмнөхөөсөө бага зэрэг том болсон бөгөөд урт нь 3925мм өргөн нь 1680мм өндөр нь 1530мм, тэнхлэг хоорондын зай нь ч 100мм-ээр уртсаж 2490мм болсон.
Дотроо энгийн, спорт, загварын гэсэн 3-н хувилбартай байсан. 4-н цилиндртэй 1.3 ба 1.5 литрийн багтаамжтай 2 төрлийн хөдөлгүүртэй. Харин спорт загвар нь зөвхөн 1,5н литрийн багтаамжтай байсан.
3-р үе
Эх сурвалж: www.cardoctor.mn