MAZDA FAMILIA

Mazda Faimlia-гийн нэрийн үүдэл нь Испани болон Итали хэлний Famiglia буюу гэр бүл гэсэн үгнээс гаралтай. Анх 1962 оны намар Япон машины үзэсгэлэн худалдаан дээр нийтэд дэлгэгдсэн. Түүнээс жилийн дараа гадаадын зах зээлд гарсан байна.

7-р үе (1989-1996)

1989  оны 2 сард  өмнөх загвар нь шинэчлэгдэн сайжирч Mazda Familia-ын 7-р үе худалдаанд гарсан байна. 

Өмнөх загвартайгаа ижил байнгын 4 дугуйгаараа хөтөлдөг ба энэ нь төв дифференциал түгжигчтэй болсон. Шатахууны зарцуулалтыг багасгахын тулд өмнө хэрэглэгдэж байсан B6 SOHC EGI хөдөлгүүрийн EGI системийг халсан төдийгүй хойд шил арчигчгүй болгосон байна.

Загвар дизайны хувьд маш их өөрчлөгдсөн. 3 хаалгатай Mazda Familia нь овор хэмжээ багатай болсон ба франц машиныг санагдуулам бага оврын hatchback болон шинэчлэгдсэн ба седан нь тухайн үед худалдаалагдаж байсан Мерседес Бенз 190Е загвартай нэлээд ойролцоо дизайнтай болсон бол 5 хаалгатай Mazda Familia нь өмнөх загвараасаа бүр мөсөн өөрчлөгдөж итали хэв маягийг агуулсан шинэ загварын Mazda Astina нэртэйгээр худалдаанд гарсан юм. 

Харин вагон загварт эмблем гэх мэт бага зэргийн өөрчлөлт л орсон юм. Платформд  Mazda BG платформыг хэрэглэсэн. Дизель хөдөлгүүр хэрэглээнээс хасагдаж DOHC төдийгүй SOHC нь ч 16-н калапантай болжээ. Мөн ободны өргөн нь 113 мм-с 100 мм болон өөрчлөгдсөн.

Mazda astina

5 хаалгатай Астина нь Honda Civic гэх зэрэг машинуудын загвар дизайныг нэгтгэсэн hatchback нэрээ бүрэн илэрхийлэхүйц болон худалдаанд гарсан.  

Уг загвар мөсний чарга шиг хэлбэртэй болсноороо их онцлогтой. Эвхэгддэг их гэрэл зэрэгтэй болсноор илүү спорт загвартай болж чадсан ба салон нь зай ихтэй 4 хүний багтаамжтай ачаа ачих боломжтой зэрэг олон талаараа хүмүүсийн талархлыг хүлээж ялангуяа европын хэрэглэгчдээс өндөр үнэлэлт авсан. 

Mazda Astina-ын дараагийн загвар нь Mazda Lantis юм.

Supreme

Энгийн загвараас нэлээд ялгаатай дээд ангиллын седан бол Mazda Supreme юм. Хойд Америкт ихээр хэрэглэгддэг урт загварын бампертай, арын номер нь их биеийн ирмэг хэсэгт байрладаг.

Эвхэгддэг суудалтай гэр бүлийн машин боловч нэлээд дээд зэрэглэлд багтана. 1,5 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй.

8-р үе (1994-1998)

1994 оны 6 сард худалдаанд гарсан. Mazda BH платформ хэрэглэгдсэн ба тэнхлэг хоорондын зай нь нэмэгдэж седан нь итали хэв маягтай, 3 хаалгатай hatchback нь NEO нэртэй болсноос гадна 2-р үеийн Ford Focus-тай ижил купе загвартай болсон.

Седан нь Францын хамгийн анхны Renault laguna-тай ижил загвартай.

1.5, 1.6 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй бөгөөд сүүлд 1.8 литрийн багтаамжтай хөдөлгүүртэй загвар нэмэгдэн гарсан.

Исүзү-гийн 1.7 литрийн багтаамжтай интеркүүлер бүхий дизель турбо хөдөлгүүртэй /ихэвчлэн спорт загварт хэрэглэгддэг хөдөлгүүрийг тавьснаараа онцлог/, харин 1.5 литрийн багтаамжтай загварт дотоод шаталтын хэмнэлттэй хөдөлгүүр /Lean burn engine/ тавьж өгсөн юм.

3 хаалгатай Neo загвар гадны орнуудад ихээр худалдаалагдсан. 1995 оны 2 сарын байдлаар Mazda Familia 1,000,000 ширхэг худалдаалагдсан. 1996 оны 11 сард хэсэгчилсэн шинэчлэл явагдсан бөгөөд Neo загвар Японы зах зээл дээр худалдаалагдахаа больж хуучинсаг загварын 3 хаалгатай hatchback загвар худалдаалагдаж эхэлсэн.

Харин Neo /нэр нь өөрчлөгдсөн/ загвар гадны орнуудад худалдаалагдсаар байсан. Седан нь шинээр үйлдвэрлэгдсэн 3 хаалгатай загвартай нэгдэн шинэчлэгдсэн бөгөөд бүх машинууд нь олон хэсэгтэй их гэрэлтэй болсон. Мөн 1.3 литрийн багтаамжтай SOHC 16-ын калапантай EGI хөдөлгүүр бүхий загвар үйлдвэрлэгдсэн.

9-р үе (1998-2004)

1998 онд Familia-н сүүлийн шинэчлэл явагдсан бөгөөд  зардлаа хэмнэхийн тулд Mazda компани Capella-н эд ангиудыг ашигласан юм. Платформд Mazda BJ платформыг хэрэглэсэн.

  • Ерөнхийдөө седаны загвар хадгалагдсан боловч цаашдаа “S вагон” хэмээн нэрлэгдэн Impreza-тай ижил бага оврын вагон буюу 5 хаалгатай hatchback болсон юм.
  • S вагон гэдэг нь  Sporty,  Short,  Stylish гэсэн утгуудыг өөртөө агуулж байгаа аж.
  • Mazda анх удаагаа 1.5 литрийн багтаамжтай эко /нөөц/ хөдөлгүүрийг седан, S вагонд тавьсан бол байнгын 4 дугуйгаараа хөтөлдөг системийг зөвхөн 1.8 литрийн багтаамжтай S вагонд тавьсан.
  • 1.5 литрийн багтаамжтай ZL-VE /130 морины хүчин чадалтай/, ZL-DE /110 морины хүчин чадалтай/ 2 төрлийн хөдөлгүүр тавьсан ба ZL-VE  хөдөлгүүр нь S-VT системтэй болсон .
  • 1999 онд 2 литрийн хөдөлгүүртэй спорт нэмэлт хормойтой Спорт 20 загвар худалдаанд гарсан.
  • Түүний хөдөлгүүр нь Capella-н 170 морины хүчин чадалтай FS-ZE хөдөлгүүр байсан юм.
  • 2002 оны 9 сард ялгаруулах хорт утааг багасгахын тулд 168 морины хүчин чадалтай болгон багасгасан байна.

Mazda speed familia

Седан төрлийн спорт загвар болон худалдаанд гарсан бөгөөд 2001 оны 5 сард ердөө 100 ширхэг үйлдвэрлэгдсэн юм. Ингээд дараа нь тухайн оны 9 сард дахин 100 ширхэг үйлдвэрлэгдсэн байна.