ОЧЛУУРЫН ШААРДЛАГА БАЙХГҮЙ БЕНЗИН ХӨДӨЛГҮҮРИЙГ MAZDA ҮЙЛДВЭРЛЭНЭ

Өнөөдөр Мазда компани Sustainable Zoom-Zoom 2030 хэмээх алсын хараагаа танилцууллаа. Уг төлөвлөгөөгөөр 2030 он гэхэд хорт утаан ялгаруулалтыг онцгой бууруулах аж. Тус төлөвлөгөөний бүрдэлд хэт бүтээмжтэй хөдөлгүүрийн шинэ загварчлал багтаж байна. Тус хөдөлгүүр нь одоогийн Мазда хөдөлгүүрээс 30% илүү бүтээмжтэй байх талаар дурдсан юм.

Өнгөрсөн 1 сард анх удаа танилцуулж байсан, яг л дизель хөдөлгүүр шиг свэчэ байхгүй агаар, түлшний даралтаар тэсэрдэг бензин хөдөлгүүрийн технологи нь дээрх бүтээмжийг бий болгох гэнэ. Англиар Homogeneous Charge Compression Ignition гэж нэрлэсэн тус хөдөлгүүр нь одоогийн  Skyactiv-G хөдөлгүүрээс 20-30% бүтээмж өндөртэй, гэхдээ дизелийн хорт хийн ялгаруулалтаас бага хорт утааг ялгаруулах гэнэ.

Гэхдээ ор тас свэчэгүй биш аж, хөдөлгүүрийн халалт бага температуртай үед свэчэг хэрэглэнэ, нэмээд суперчаржертэй байх гэнэ.

Компанийн мэдээлснээр 2019 оноос үйлдвэрлэлтийг эхлүүлэх бөгөөд бусад компаниудад дээрх хөдөлгүүрийг нийлүүлэх төлөвлөгөө одоогоор байх гэж Ройтерс агентлаг дурдсан юм.

Улмаар төлөвлөгөөнд цахилгаан машин танилцуулах гэж ч багтсан байгаа нь Миата загварын шүтэн бишрэгчдэд хүлээлт үүсгэсэн байна.