ГАЛ СӨНӨӨГЧ

Хоёр килограммын галын хор 10 секундийн дотор дуусдаг

Максим Приходько галын хорыг тайлбарлалаа.

Манометртэй галын хорын хийн даралтын заалт ногоон хэсэгт байх ёстой. Гаднах орчны температур ихсэх үед манометрийн заалт шар хэсэг рүү шилжиж болзошгүй. Баллоны даралт 11-18,5 баррель байдаг. Шүрших зай 2 метр хүртэл. Хоёр килограммын галын хор 10 секундийн дотор дуусдаг тул аль болох түргэн, оновчтой шүрших нь чухал юм. Галыг салхины уруу унтрааж байхыг мартуузай.

  • Галын хорыг автомашины багааж болон +50°С-аас дээш хэм халуун газар байлгахыг хориглоно.
  • Нунтаг галын хорыг цэнэглэдэг, газан патронтой гэсэн хоёр төрөлд хуваадаг. Цэнэглэдэг галын хорыг урьдчилаад газаар дүүргэдэг болохоор илүү үр ашигтай байдаг. Газаар шахагдах нунтаг нь хүчилтөрөгчөөс тусгаарлах бүрхүүл үүсгэж гал унтраадаг зарчимтай.
  • Нүүрстөрөгчийн давхар исэлтэй галын хор нь шатамхай тос тосолгооны бүтээгдэхүүн болон өндөр хүчдэлийн утас, цахилгаан төхөөрөмжид гарсан галыг унтраахад тохиромжтой. Үүнд, нүүрстөрөгчийн хэм -80°С хэмд хүрдэг тул биеийн ил, хамгаалалтгүй хэсгийг хөлдөөх аюултайг анхаарна уу.

A - B - C - E тэмдэглэгээ нь ямар төрлийн галд аль галын хор тохиромжтой болохыг заадаг.
  • А. Мод, даавуу, резин зэрэг шатамхай зүйлд гарсан ил болон цогших гал
  • B. Тос тосолгооны бүтээгдэхүүн, шатамхай шингэн шатах үед
  • C. Бүх төрлийн шатамхай хий, газ
  • E. 1000Вт хүртэлх хүчдэлээр ажилладаг цахилгаан төхөөрөмжид гарсан галыг тус тус унтраана