ХУУРАЙ ӨВСНӨӨС БОЛГООМЖИЛ №303

Намрын цагт бороо хур багасан өвс ногоо гандах үед хөдөө хээр явахдаа онцгой анхаарах хэрэгтэй. Ялангуяа манай орны зүүн аймгууд руу явахад тал хээр элбэг тааралдах ба өвс өндөртэй учир машины доогуур шүргэж байдаг.

Хуурайшиж хатсан өвс ноцохдоо амархан байдаг. Автомашин явж байх үед өвс, сүрэл машины эд ангид зулгаагдан таслагдсаар тэндээ хуримтлагдан бөөгнөрдөг.

сэтгэхгүй бол бөөгнөрсөн өвс халуун янданд хайрагдан ноцож түймэр гарах аюултай.

Ихэвчлэн хөдөлгүүр, тэнхлэгийн хооронд ихээр бөөгнөрч тэр нь хөдөлгүүрийн халуунд хатаж ноцоход бэлэн болдог байна. Иймээс туршлагатай жолооч нар хэсэг хугацаанд яваад зогсож машиныхаа доогуур цугларсан өвсийг сэтгэж гаргадаг. Ингэж сэтгэхгүй бол бөөгнөрсөн өвс халуун янданд хайрагдан ноцож түймэр гарах аюултай.

Машин шатах төдийгүй ойр орчмын өвс гал авалцан улмаар хээрийн түймэр дэгдэнэ. Нэлээд хэдэн жилийн өмнө Польш улсаас Монгол улсад суух бүрэн эрхт Элчин сайд жолоочийн хамтаар Дорнод руу явж байгаад дээрх шалтгаанаар машинаа шатаан, эзгүй газар 3 хоног хоол ундгүй туулж арайхийн айлын бараа харж амьд гарсан талаар хэвлэлээр гарч байсан. Тиймээс залхуурахгүйгээр зогсож машиныхаа доогуур шалгаж байгаарай.