АРМИД ЗОРИУЛСАН УСТӨРӨГЧИЙН ХӨДӨЛГҮҮРТЭЙ CHEVY COLORADO

#NEWS

АНУ-ын арми зэвүүн тоглоомоор тоноглогдох гэж байна. Юу вэ гэвэл Chevrolet Colorado ZH2 концепт загварыг Женерал Моторс болон US Army Tank Automotive Research Development ба Engineering Center хамтран устөрөгчийн цоо шинэ хөдөлгүүртэйгээр хөгжүүлэх ажилдаа оржээ.

Тэд устөрөгчийн болон цахилгаан мотороос ажлаа эхэлсэн бөгөөд энэ нь цэргийн техникт ирээдүйтэй хэмээн үзэж байгаа аж. Учир нь цахилгаан, устөрөгчийн машин нь чимээгүй, дулаан бага ялгаруулдаг давуу талтай гэнэ. Одоогоор компанийн зүгээс ZH2-ийн системийн талаарх тодорхой хүчин чадлын мэдээллийг дэлгээгүй ч ямар ч хурданд өндөр мушгих хүч гаргана гэдгийг амлаад байна.

Цэргийн техник болох учир 37 инчийн аварга том дугуй, сайжруулсан тулгуур анги, 25 кВ чадлын салгаж, цэнэглэх боломжтой өндөр чадлын батарей, армийн сүүлийн үеийн тоноглолтойгоор ирэх жилийн эхэн хүртэл тестэлж цааш авах арга хэмжээгээ шийдвэрлэх юм гэнэ.