ГЭР БҮЛЭЭРЭЭ ЗАМДАА ЖАРГАЛТАЙ
Би 4 хүүхдийн аав. Тийм болохоор хүүхдүүдтэйгээ жолоо барих тохиолдол харьцангуй их байдаг. Та бүхэнтэй автоамшинд хүүхэдтэйгээ хэрхэн зугаатай цагийг өнгөрөөх талаар цувралаар санал бодлоо хуваалцахаар боллоо. Автомашин гэдэг бол бага насны хүүхэдтэй айлд хамгийн хэрэгцээтэй тээврийн хэрэгсэл.
Гэхдээ зөвхөн тээврийн хэрэгцээнээс гадна гэр бүлтэйгээ, үр хүүхэдтэйгээ зугаатай цагийг өнгөрүүлдэг газар байвал өшөө илүү сайн. Юуны түрүүнд гэр бүлээрэй явж байхдаа сайхан уур амьсгалыг бүрдүүлээрэй.
Машин барьж байхдаа дуугүй болдог нь жолооч бид нарын хамгийн зөв бөгөөд буруу зуршил. Мэдээж аюулгүй байдлыг хангаж, жолоодлогодоо анхаарлаа төвлөрүүлэх шаардлагатай. Гэхдээ машинд хүнд чимээгүй уур амьсгал бүрдвэл асуудал үүснэ. Дуугүй байгаад байвал эхнэр тань бухимдаж эхэлнэ.
Дагаад тэр нь хүүхдүүдэд тань мэдрэгдэнэ. Дээрээс нь зам бөглөрөөд эвлэвэл бүүр ч их бухимдана. Үүнээс гарахын тулд жолооч та гэр бүлтэйгээ явж байхдаа таг дуугуй чухал зан төлөв битгий гаргаарай. Ууртай, бухимдалтай, чимээгүй байдал нь хүүхдийг машинд суух дургуй болгодог бөгөөд сүүлд хөдөө явахад нилээн л юм болно.