CARDOCTOR 2014 ӨВЛИЙН ДУГААР

Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцдог 300 мянга гаруй суудлын автомашинтай хэрэглэгчдийнхээ өвлийн улиралд тохиолддог бэрхшээлүүдийг шийдэхэд бага ч гэсэн хувь нэмэр оруулах үүднээс Cardoctor сэтгүүлийн "Жавартай Өвлийн Жаргал" дугаарыг уншигч танд хүргэж байна. Бид өөрсдийн 34.000 дэмжигчтэй хуудсаараа дамжуулан санал асуулга явуулж "Жавартай Өвлийн Жаргал" дугаартаа

  • +25
  • Тод харагдац
  • Би аюулгүй зорчих эрхтэй
  • Өвөлд бэлэн үү?
  • Эко жолоодлого гэсэн 5 бүлэг мэдээллийг орууллаа.

Мөн ДАКАР РАЛЛИ 2015 уралдааны мэдээлэл, Доктор Авто Сүлжээ компанийн тамирчин Д.Болдбаатартай хийсэн ярилцлага, 30 жил тасралтгүй жолоо барьсан Б.Батжаргал гуайтай холын тээвэр хийх аз жаргалын талаарх ярилцлагыг толилуулж байна.

Бид зөвлөгөө, мэдээлэл, тайлбар оруулахдаа жирийн хүн ойлгохоор энгийн байдлаар оруулсан учир та бүхэнд сонирхолтой байна гэдэгт найдаж байна. Алдаж оносон зүйл байвал хүндэт уншигч та бүхнээс хүлцэл өчихийн ялдамд манай хаягаар санал хүсэлтээ чөлөөтэй илгээнэ үү!

Сэтгүүлийг мобайл хувилбараар уншихыг хүсвэл энд дараарай!

Сэтгүүлийг .PDF форматаар татаж авахыг хүсвэл энд дараарай! (хэмжээ: 22 mb)