CARDOCTOR 2014 ЗУНЫ ДУГААР
Судалгааны байгууллагуудын мэдээлснээр Улаанбаатар хотод автомашинтай хүн өдөрт дунджаар 59 минутыг автомашиндаа өнгөрүүлж байна. Энэ нь автомашиныг зөвхөн тээврийн хэрэгсэл гэж ойлгохоос гадна та бидний 2 дахь гэр гэж харах хэрэгцээ бий болж байна.
Бид энэхүү хэрэгцээг хангахад туслах зорилгоор Cardoctor сэтгүүлийн зуны Гийнгоо дугаарыг уншигч таны гарт хүргэж байна.
Бид Гийнгоо дугаартаа зуны улиралд таны автомашинд зайлшгүй хийгдэх техник үйлчилгээ, үргэлж сайхнаараа, замд гаръя гэсэн 3 бүлэг мэдээллийг орууллаа.
Бид зөвлөгөө, мэдээлэл, тайлбараа оруулахдаа жирийн хүн ч ойлгохоор энгийн байдлаар оруулсан учир та бүхэнд сонирхолтой байна гэдэгт итгэж байна. Алдаж оносон зүйл байвал уншигч та бүхнээс хүлцэл өчихийн ялдамд манай хаягаар санал хүсэлтээ чөлөөтэй явуулна уу.
Манай сэтгүүл цаашид улирал бүр уншигч та бүхний гар дээр очно.
Сэтгүүлийг мобайл хувилбараар уншихыг хүсвэл энд дараарай!
Сэтгүүлийг .PDF форматаар татаж авахыг хүсвэл энд дараарай! (хэмжээ: 20.8 mb)
Эх сурвалж: www.cardoctor.mn