АВТОМАШИНЫ ГЭРЛИЙН ЛАМПЫН ТӨРЛҮҮД №318

Автомашины гэрэлтүүлэх хэрэгслийн зорилгыг доорх байдлаар тодорхойлж болох юм.

  • Шөнийн нөхцөлд жолоочид замын гадаргууг тод сайн харагдуулах
  • Жолоочид тухайн автомашинд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл үүссэнийг анхааруулах гэрлээр сануулах
  • Бусад жолооч нарт тухайн тээврийн хэрэгсэл ямар үйлдэл хийх гэж байгаа болон хийж байгааг анхааруулах (аль чиг рүү эргэх, тоормос гишгэж байгаа эсэх, ухрах үйлдэл хийж байгаа эсэх, ослын зогсолт хийж байгаа эсэх г.м)

Автомашины гэрлийн ламп нь хэлбэр дүрс, зориулалт, суурь, чадал, хүчдэлээр маш олон төрөл бөгөөд одоогоор Европ, Герман, АНУ-н болон цөөн төрлийн Япон стандарт бүхий автомашины гэрлийн лампын төрлүүд байна.

Гэрлийн ламп нь:
  • их гэрлийн
  • дохионы
  • тоормосны
  • оврын буюу подфарын
  • хянахын
  • салоны
  • багаажны
  • номерын
  • ухрахын
  • жолоодлогын нэмэлт гэрлийн г.м үндсэн төрлүүдтэй.