TOP 10 ХОЙД ГЭРЛИЙН ДИЗАЙНТАЙ ШИНЭ ЗАГВАРУУД

Өмнө нь зах зээлд афтермаркет гэрлүүд маш эрэлттэй байсан, тюнерүүд оригнал авто үйлдвэрлэгчийн хойд гэрлийг өөрсдийн хүссэнээр өөрчлөн сольж байлаа. Авто үйлдвэрлэгч нар энэ байдлыг мэдэрч Лексас IS300 хамгийн анхлан нүд булаам хойд гэрэлтэйгээр зах зээлд гарч байлаа. Харин одоо LED технологийг дизайнтай хэрэглэснээр өвөрмөц, гоёмсог гэрлийг хийх болсон байна.

Уншигчдаас шилдэг хойд гэрлийн дизайнтай 10 автомашиныг нэрлүүлэхэд дараах загварууд оржээ.

2013 Форд Мустанг – Форд компани 2013 онд зориулан гадна гэрэлдээ бага зэргийн сайжруулалтыг хийсэн байна. LED гэрэлтүүлэгтэй болсноор Мустангийн хойд гэрэл бусдаас онцгой болж чадлаа.

2013 Cadillac CTS Coupe – Cadillac CTS-ийн хойд гэрэл үргэлж онцгой байсаар ирсэн.

2013 Volvo S60 – Зарим гишүүд Вольво S60_ийн LED хойд гэрэлд маш дуртай байдаг.

2013 Хьюндай Соната Хайбрид – Өмнөд Солонгосын дизайнерүүд LED технологийг улам нарийн хийцтэй болгосноор хойд гэрэл сэтгэл татам болсон.

2013 Ауди А7 – Онцгой хойд гэрэлтэй автомашины тоонд яах аргагүй багтана. Ауди компани А7 загвартаа күүл гэрэл дизайнчилж өгсөн. Салонд байрлах тормосны гэрэлтэй төгс зохицон харагддаг.

2013 БМВ 6-цуврал Gran Coupe – БМВ-ийн фэнүүдэд БМВ 6 series Gran Coupe-ийн L-хэлбэрийн LED гэрэлтүүлэгтэй хойд гэрэл маш ихээр таалагддаг байна.

2013 Dodge Dart – Dodge компани зам дээр хамгийн шилдэг харагдах хойд гэрлийг зохион бүтээсэн.

2013 Chevrolet Camaro – Хэд хэдэн хүмүүс Камаро-ийн хойд гэрэлд дуртай гэсэн байдаг. Америк булчингийн 4 ширхэг трапец хэлбэртэй хойд гэрлийг харвал нойр нь хүрсэн нүд шиг харагддаг.

2013 Bentley Continental GT – Ауди А7-той төстэй Бентли Континентал GT-д тормосны салоны LED гэрэл хийж өгсөн. Мөн уг загварын өөрийх нь хойд гэрэл ч гэсэн сэтгэл булаам.

2013 Kia Optima – Түүний хойд гэрэл загварыг илүү бадриун харагдуулдаг.